Сүүлийн үед Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар хууль зөрчсөн талаар нэлээдгүй мэдээлэл гарч байгаа. Энэ талаар МУНН-ын гишүүн Д.Одгэрэл “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нь 2016 оны тавдугаар сарын 26-29-ний өдөр 3 хоногийн турш Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх Тэрэлжийн Улаанбаатар-II амралтын газарт Хэнтий аймгийн иргэд сонгогчдыг цуглуулан хүлээн авалт зохион байгуулан дайлж, архидуулж, амруулан хууль зөрчсөн үйл ажиллагаа зохион байгуулсан” гэв. Иргэдийг дайлж, цайлж байгаа дүрс бичлэг хүртэл байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа нь сонгуулийн хуулиар зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон зүйл заалтыг зөрчиж байгаа юм.
Тиймээс УИХ-ын 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатарын энэхүү хууль зөрчсөн зөрчлийг шалган тогтоолгож, холбогдох шийдвэрийг гаргуулахаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Сонгуулийн ерөнхий хороонд хандсан байна.