ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотын бөөний худалдааны 23 дугаар агуулахад Польшоос оруулж ирсэн 585 кг, бүхий 48 авдар алимыг Эрхүү муж болон Буриад улсын Мэргэжлийн хяналтын алба устгасан байна. Тус алим нь Польш улсынх бөгөөд ОХУ-д оруулахгүй байхаар хориглосон бүтээгдхүүн аж. Үүний өмнөхөн Монгол улсын иргэний Оросоос Монгол руу оруулах гэж байсан 700 кг польш алимыг мөн хилийн Хиагт боомтод хурааж устгасан байна. Украины зөрчлөөс болж Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавьсны эсрэг Орос бас европын орнуудаас жимс жимсгэнэ оруулахыг хориглоод байгаагаас ийм арга хэмжээ авч байгаа юм.
Монгол иргэний 700 кг польш алимыг оросууд устгалаа
2016-06-09 09:04:00