Увс аймгийн Улаангом сумын “Цогцолбор” хоёрдугаар сургуулийн дотуур байрны 9 хүүхэд хоолондоо хорджээ. Хордлогонд орсон хүүхдүүд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал сайн байгаа аж. Харин хордлого гарсан сургуулийн дотуур байранд болон гал тогоо, хоол хүнсэнд нь аймгийн МХГ-аас шинжилгээ хийхээр дээж авч лобариторид өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж.
Хоолонд хордсон хүүхдүүдийн шинжилгээний хариу гараагүй байна
2015-11-30 15:47:00