Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух найман сартай жирэмсэн иргэн С-ийг цагдаа хүч хэрэглэн хоёр удаа цахилгаан бороохойгоор бороохойдосны улмаас иргэн С-ийн найман сартай хүүхдийнх нь зүрх нь зогсож улмаар хүүхдээ алдсан байна.
Тодруулбал, энэ хэрэг өнгөрсөн сард буюу 2016.05.17-ий оройн 21 цагийн орчимд иргэн С нь нэгэн эмэгтэйтэй маргалдсаны улмаас үүдсэн байдаг. Маргалдаж буй эмэгтэй дуудлага өгсөний дагуу эргүүлийн хоёр цагдаа ирээд жирэмсэн эмэгтэйрүү уурлан хоёр удаа бороохойдсон байна. Жирэмсэн бүсгүй гэртээ хариад бие нь муудаж эмнэлэгт хүргүүлэн очиход хүүхдийн зүрх зогссон байсан аж. Ингээд маргааш нь өдрийн 12 цагийн үед "Кисер" хагалгаанд орж хүүхдээ авахуулсан байна.