8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Хулан: Танд уур хүрээд байна, Ерөнхийлөгч өө!

2016-06-09 12:22:00

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан ил захидал бичжээ. Энэхүү захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Ёс төрөө бодож хатуу хүтүү загналгүй, ухаарлын хаттай үг үсэг өрж захидал бичих гэсээр тэсэн тэвчиж өдийг хүрэв. Яг үнэнээ хэлэхэд, Танд уур хүрээд байна, Ерөнхийлөгч өө!

Долоон жил гаруйн өмнө Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хамаг итгэл горьдлогоо үлдэгдэлгүй хуу хамаад сонгуулийн чинь хайрцганд хийчихсэн олон зуун мянган хүний нэг би юм. Хувь хувьсгалын элдэв хориг саадыг давж, өгөө аваа саналгүй Таныг сонгоход надад тийм ч амар байгаагүй ээ. Гэхдээ хувьхан ганц миний санал өчнөөн олон сонгогчийг, ялангуяа нийслэлийн хашир сонгогчдыг дагуулсныг нийтээрээ гадарлана. Ээжийн тань "Жавар ордоггүй жалга, сайн муу үг дуулдаггүй хүн гэж байдаггүй юм, миний хүү" гэсэн цэцэн сургаалтай сурвалжлага гарсан Өдрийн сонины нөгөө бөөрөнд "Андын журам...бодож Элбэгээгээ дэмжинэ ээ" гэдэг миний ярилцлага голийтэл хэвлэгдэж байлаа, сонгуулийн яг урьд өдөр. Бачирхсандаа энэ бүгдийг нуршаагүй юм шүү, зүгээр л Та олон зүйлийг мартсан шиг байна. Хүн ер нь яах гэж Улсын хаан болдог юм? Улс орноо эв эетэй байлгаж, хууль ёсыг чандлан бэхжүүлж, дээдсийн эрхийг хамжаарлан доодсоо тэттэх... ердөө энэ л байлтай.

Наад захын хүн үүнийг мэднэ. Гэтэл Таны засагласан он жилүүдэд чухам юу болоод өнгөрөв өө? Хагарал тэмцэл, урвалт шарвалт, уналт доройтол, ядуурал, хямрал, уугуул намын чинь доторх зодоон цохион...Эцэстээ энэ Сонгуулийн шинэ хууль, сонгуульд нэр дэвшигчдийн царайг хар. Энэ бол Таны байгаа царай юм. Өөр ялтан буруутан надад үнэхээр олдохгүй байна, өршөөгөөрэй. Р.Бурмаа ч бил үү, хүмүүсийн төслөөр Сонгуулийн шинэ хуулийг УИХ баталж "гүйлгээнд" оруулахдаа хэд хэдэн заалтаар монгол хүний сонгох сонгогдох Үндсэн хууль дахь эрхийг ноцтой зөрчиж, хөсөрдүүлсэн ч Та дүлий дүмбэ царайлж суусаар хугацааг нь тулгачихсан. Шинэ хууль 2015 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын танхимд "алхаа цохиулж" нийтэд танилцагдсан. Энэ хуулиар УИХ-ын сонгуульд аль нэг намаас, эсвэл бие дааж нэр дэвшигч хэрэв төрийн байгууллагын удирдах ажилтан бол 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд ажил албаа нэгмөсөн хүлээлгэж өгөх ёстой гэж заасан байв.

Ердөө дөрөвхөн хоногийн дотор! Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн байгууллагын удирдах албан  тушаалтан нийт 130 орчим мянган сэтгэдэг толгой, удирддаг чадварын өмнө Та болон Таны хамсаатнууд ийнхүү сонгуульд нэр дэвших эрхийг нь хааж боомилсон. Яг шинэ жилийн босгон дээр, чоно борооноор гэгчээр баталсан энэ хуулиар мань мэт нь ердөө дөрөвхөн хоногийн дотор хамаг ажил алба, муусайн ажилтан ажиллагсдаа "нулимаад", "Би сонгуульд дэвшлээ" гэж ташаа тулан ханхалзаад гарах байсан юм гэнэ ээ. Улстөрчид та нар бол тэгж элбэгхэн чадна. Хүн, хүний аж амьдрал та нарт үнэгүй юм чинь, толгой дээгүүр нь гишгэлээд ч хамаагүй, дээшээ суудал руу харайлгасан. Ингээд болоогүй ээ, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн жижиг намууд Сонгуулийн шинэ хуулийг энэ мэт заалтуудаар шударга бишийг олж хараад өчнөөн хэл ам гаргасан. Тэдний ч зөв байсан. Таныг энэхүү хуульд хориг тавина гэж би ч дотроо бат итгэж байсан.

Та аанай л үл мэдэгчин, үл харагчин, үл сонсоочноо хийсэн. Зонхилох намуудаас сонгуульд нэр дэвшигчдийн хөргийг харж маягтыг уншаад ард иргэд гайхаж унаад байгаагийн гол учрыг та мэдэж байна уу? Дээр дурдсан 130 мянган төрийн удирдах албан тушаалтан, төсвийн ерөнхийлөн зарцуулагч нар бол нийтээрээ биш гэхэд, нэлээд хэсэг нь ажил төрлөө мэддэг, олон түмэнд нэр хүндтэй, захирч захирагдаж чаддаг, нам суртлаас илүүтэй төр түмний ажлыг аваад явчихаж чаддаг, мэддэг мэргэжлээр хаана ч тэнцэж дүйдэг салбарын сайчуул байгаа. Тэр сайчуул төрд орж ирээд улстөрчдийг хоолгүй болгоно гэж та нар айсан шүү дээ. Тийм ч болохоор шинэ хуульдаа "хэрэв нэр дэвшихээр бол ажлаа бүрмөсөн хүлээлгэж өг" гэж хатуу тулгасан. "Дэвшээд гарч чадахгүй бол хоолгүй болов доо, хохь чинь шүү" гэж цаагуураа тавласан. Өөрсдөдөө тааруулсан хууль зохиож, өөрсдийгөө л сонгуулиар гарч ирэх хуулийн нөхцөл бүрдүүлж, баяжиж цадаад явсан заримынхаа орон зайг улс төрийн лидер намууд дуучин, шүлэгч, бөхөөр нөхөж төрийн цус сэлбэсэн дүр эсгэж ард түмнээ хуурахаасаа ичээч ээ! Амны салиа, бичгийн сариу нь арилаагүй жулдрай нар баян аавын мөнгөөр зодон төрд санаархаж, хийсэн бүтээсэн гавьяагүй, нэг л их хиймэл дүртэй авгай хүүхнүүд жендер ярьж сиймхийгээр шургалсан, нэр сэтрийн мануухай нарын тоо улам ихэслээ.

Төр чинь миний бодсоноос, монголчуудын сэтгэдгээс хавьгүй намхан босготой юм байна! МАН-АН-д дэлгэрсэн "мөөгөнцөрүүд"-ийн хөрс бордоо нь зусар бялдуучлал, сагасан их мөнгө хөрөнгө, өсөрхөл хонзогнол... Байтлаа Монголын төр үндсэн ажил мэргэжилдээ эзэн биш, харин түүндээ гологдогсдын, тэр хүрээндээ эзэн суух гэсэн авьяасгүй мунхагуудын орогнол болохдоо тулжээ. Хотны нохойг яах гэж тэжээдэг вэ, түүн шиг хууль ёсоо мануулах гэж ард түмэн төрийг тэжээдэг гэсэн эртний мэргэн үг бий. УИХ-д насаараа хоол идэж тэжээлгэсэн ч ханан мэдэлгүй, нэг намд шаарлагдахаараа нөгөө намын өвөр сэлгэж гүйсэн хэчнээн хүн өнөөгийн УИХ-д дахин нэр дэвшээд байгааг та тоол доо. Ёс зүй гэдэг чинь энэ үү!? Ард түмэн гэдэг үгийг хэн хүн хамаагүй ашиглаж болохгүйг би сайн мэднэ. Харин би энэ удаад ашиглачихья. Ард түмэн энэнээс чинь ичиж байна. Ичих нүүртэйгээрээ ганц Р.Амаржаргал гишүүн л өөрийгөө золих шив дээ. Хайран төрийн түшээ. "Амгалан нуурын галуу хэрээний сүргэн дотор үзэсгэлэнгүй Ажнай хурдан хүлэг, илжигний сүргэн дотор үзэсгэлэнгүй Уулын цагаан арслан, үнэгний сүргэн дотор үзэсгэлэнгүй Ухаан саруул мэргэн, тэнэгийн сүргэн дотор үзэсгэлэнгүй" хэмээн "Билгийн гол модон шастирт" байдгийг цээжлээд коллежийн багшаа хийгээд л явах байх даа чааваас. Ардчилсан нам ийм ховор цэвэр хүнээ тавиад явуулчихсанд гүнээ эмгэнэл илэрхийлье.

Сонгуулийн шинэ хуулийн заалтуудыг унших тусам дордоно. Би мэтийн улс насаараа хууль зөрчихгүй ухааны юм хичээж амьдарсан. Одоо хууль намайг, биднийг зөрчиж цавчаад байгааг харахгүй байна уу?. Өөрөө дэвшихгүй ч зөв хүмүүсийг тэгвэл дэмжье гэж бодьё. Тэгсэн чинь бас л болохгүй нь ээ. Төрийн гэдэг үг ажил алба, нэр сэтэрт орсон л бол миний мэт нь аль нэг нэр дэвшигчийг дагаж дагуулж явах нь бүү хэл, олон түмний өмнө үзэгдэж харагдаж ч болохгүй нь. Үүний оронд зүгээр л шоронд түр хийгээд сонголтгүй сонгуулийнхаа маргааш гаргачихаач. Улстөрчид болон хүн ам гэсэн хоёрхон давхарга энэ сонгуулиар нүүр тулж байна. Хүн ам буюу масс бол ард түмэн биш. Харин хүн амын шилдэг хэсэг, тэдний мэдлэг чадвар, хүсэл мөрөөдөл, бол Ард түмнийг илэрхийлж чаддаг. Энэхүү ард түмэн гэсэн бүхэл бүтэн шилдэг давхаргын үзэл бодлыг та нар энэ сонгуулиар устгаж үгүй хийж чадлаа.

Шорон гэснээс, Таны ардчилсан улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ч хориотойг саявтархан бас дахин мэдээд авсан. Жүжигчин Б.Амарсайхан "Би юу хийчихэв ээ "гэж уран уншсаныхаа төлөө цагдаад дуудагдав. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан байнга сэдэв гаргаж ирж "хэл ам" таталж явдгийнхаа төлөө 88 сая төгрөг идсэн хэрэгт түлхэгдэж сэжигтнээр татагдаад байгаа. Уг нь энэ муу хүүхний л санаачилж, өдөр шөнөгүй идэвхийлэн хөөцөлдсөнөөр эмч голдуу бид цөөхүүлхэнээ, элэгний хорт хавдрыг Монголд эмчлэх талаар асар богино хугацаацд төсөл өрнүүлж, Хорт хавдрын төвийн өргөтгөлийн барилгад зориулагдсан, он жил дамнан дарга нарын арын өрөөнд "нөөцлөгдөж" байсан 5,8 тэрбум төгрөгийг тэднээс салган авч хувхай хоосон эгэл түмнийхээ эмчилгээнд яс тас төвлөрүүлчихээд байгаа юм шүү!!! Би өөрөөрөө мэднээ, ажлаа хийж чаддаг хүн, авьяастай хүн мөнгө хөрөнгө, албан тушаалд донтдогтүй юм! Хийж бүтээж, хүн арддаа тусалж гэрэл гэгээтэй амьдарч яваа маань дээд гавьяа, дээд шагнал учраас бидний мэтийг гүтгэж гүжирдэж, хулгайн мөнгө хайж халаас бүү нэгж! Тэрний оронд хийх юмаа хий! Ховоор бүү хоолло, ядах нь ээ хоёр анд нөхрийн дундуур шургаж хэргээ бүтээдэг могойнууд сэнтий дор тань даанч олон зулзагаласныг Та олж харахгүй байгаа юм биш үү. Тийм ч болохоор Та дайтах юмтайгаа дайтахгүй, олон жил тусыг нь авсан нөхрөө хүртэл хардаж сэрдэж, бусдын заавраар хөдөлсөөр байгаа нь инээдэмтэй харагдаж байна.

Нэгэнтээ би Та болон Таны дотны нөхрийн тухай, ардчиллыг Монголд дэрвээн сэхээж буй нөхөрлөлийг тань бахдаж "Уулын жаврыг сөрж давхисан хоёр сайн эр Усны тунгалгийг шимж уусан хоёр сайн морь" хэмээн ардчиллын найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн шүлгээр хүртэл иш татаж байлаа.

Женко Баттулга бөх л хүн шүү дээ. Гэхдээ жинхэнэ монгол, жинхэнэ хуучны ч гэмээр, өнөөгийн хувиа бодсон улстөрчдийн хүйтэн санаанууд доторх ганц халуун сэтгэл гэдгийг ард олон дэндүү сайн мэднэ. Тулгаагийнх шиг хамаг амьдрал, бизнес нь бусдын нүдэнд ил яваа өөр улстөрч хэн байгаа юм бэ? Таны ойр тойронд хөлхөлдөж нэр холбогдсоор байгаа уул уурхайн баячуудтай харьцуулахад тэрбээр анхнаасаа хүн арддаа ээлтэй бизнес эрхэлж монголчуудын ууж идээшсэн грузин цай, мал мах, үндсэн хүнс болсон талхны үйлдвэрлэлийн гал голомтыг авч үлдсэн, ядах нь ээ үүнд нь хүмүүс түүнд сайн байдаг. Гэхдээ огт алдаагүй хүн биш ээ. Ганзагын наймааны үеэсээ л түшиж тулж яваа хэдэн бөх тамирчин залуусаа оройн дээд амьтад гээд бодчихсон, үнэхээр ч тэд нь хэзээ нэгэн цагт Монгол эр хүний жудаг чанарын илэрхийлэл байх нь байж. Тэднийгээ хувьсахгүй хувирахгүй, өнөөгийн цөвүүн цагийн шуналд олонхи нь нэрнэгдэж шулам болчихгүй юм шиг гэнэнтэж, тэдэндээ хууртсан байж мэдэх л хүн.

Ардчилсан намын унасан нэр хүндийг аврахад "туг тахих хүн" энэнээс өөр олдсонгүй юу? Хэн нэгнийг яллаад гавьяатан болох амархан, харин хүнийг өмөөрөөд буруутан болохоос би айхгүй байна Тамга тэмдгийг нь атгалцаж явсан, одоо гол хэргийн үзүүрээс зуурч байгаа бие хамгаалагч Дүлзэнгүүдээ тэр өөрөө хэзээ ч өөрийн гараар барьж өгөөд амь гарах хүн биш. Та үүнийг дэндүү сайн мэднэ. Гэхдээ!!! Цаадуул нь яаж ар хударгаар нь гар хөлийнх нь үсгийг янзалсан байж мэдэхийг, юунд унагачихаад дайжиж одсоныг ч хэн мэдэх!? Алдаж буруутвал өөрөө л үүрдэг тэр "мулгуу" чанар нь өөрийг нь сэжигтэн болгоод буйг энэ хүн өөрөө ч мэдэхгүй яваа биз. Та үүнийг бас л мэднэ. Хүсвэл та юуг ч чаддаг. Уржнан хавар Та намайг дуудаж авчраад гавьяатын тэмдэг энгэрт зүүж өгөх зуурт би юү гэлээ? "Мартын 8"-ны л бэлэг биз дээ, Ерөнхийлөгч өө?" гэсэн.

Хэрхэн хөлсөө урсгаж, хамт олноо, салбараа босгосноо мэддэг болохоор энэхүү шагналд би мэдээж, баярласан. Таны гараар төр зүүж өгсөн болохоор нь хүндэтгэсэн. Тэрнээс биш бурууг өмгөөлж, намайг аргацаасан нөхөөс гэж ер бодоогүй. Ер нь монголчууд бид одон тэмдэгт хууртахаа больж дээ, дашрамд хэлэхэд, нийтийн жишиг л гэхээс. Цээжин тушаах одон тэмдэг нь түүний цаана цохилж байгаа зүрхэнд урам, итгэл, төрөө гэх эрхэм нандин хайрыг хэр их бадрааж байгаа юм бол оо? ...Таны өчүүхэн гэлгүй, ямар гэмийг би мэдэж байгааг Та сайн мэдэж байгаа. Таны хаацайлж өөгшүүлсэн хүн одоо УИХ-д нэр дэвшээд мундаг явж байгаа. Зохиолчдын хорооны байшинг эрдэм ухаан, уран бүтээлийн өргөө биш, мөнгө завших түрээсийн байр болгосных нь төлөө одоо төр түмний мөнгө идэх шат зиндаа ахиулж байгаа тань энэ. Нийгэмдээ шударгаар хөдөлмөрлөх, үнэнч шударга иргэн нь байх үнэ цэнийг энэ цаг үе бидний нүүрэн дээр хөсөрдүүлж өгч байна.

Миний хамгийн сайн мэддэг, ойр тойрны хүрээнд минь л энэ мэт бузар булхай гаарч байгаа юм чинь, бусад салбарт юу болж байдаг нь тодорхой юм биш үү. "Сэлэм болж чадаагүй нь тонгорог болж ямаа хорлодог Сэхээтэн болж чадаагүй нь түшмэл болж ул шагайдаг Үхэр гэдэг амьтан өвсийг цастай нь хивнэ Үйлтэй сэхээтнийг түшмэл цаастайгаа хивнэ... " гэдгийн замаар, мань мэтийгээ "хивэхээр" эрдэмгүй доройчуул эрээ цээргүйгээр төр лүү мөлхөж байгаа нь Танд огт хамаагүй юм байна. Бурууг булзааруулж явахынхаа оронд Та нийгэмд болж байгаа сайн муу тохиолдол бүрт "зөвлөхүүд биш ховлохуудаа" сонсолгүй, ард иргэдээ, үнэн үгтэй цөөхөн ч гэсэн сэхээтнүүдээ сонсож нэг сэтгэл зүрхтэй байгаач ээ! Хүмүүс үнэн мөнд итгэх итгэл, урмаар цангацарлаа.

Ёс жудаг, ёс суртахуун, ёс чанар, ёс зүй... монгол үгийн санд улам цөөхөн хэрэглэгдэж, утга нь бүдгэрч алга болохдоо туллаа. Хойд хөршид В.Путин эх орны дайны ялалтын сэдвийг сонгож нийгмийнхээ, хүүхэд залуучуудынхаа сэтгэл зүйд том угаалга цэвэрлэгээ хийснээс жишээ аваач! Урд хөрш "Нэг бүс-Нэг зам" хэмээх, Засгийн газрын хөтөлбөрөөр үндэстэн ястнуудынхаа түүх, соел, зан заншил, түүнтэй уялдсан геополитикийн бодлогыг ягштал хэрэгжүүлж, хэдэн тэрбум хүнээ нэг гарт зангидаж чадаж байна. Гэтэл манайд яаж байна? Онцгой их мөнгөний тухай яригддаггүй л юм бол хэн ч яаж ч байсан, улстөрчдөд падлийгүй. Юун тусгаар тогтнол, яасан ийсэн ардчилал, хүний эрх... Ирвэс хамгаалдаг Т.Лхагвасүмбэрэл гэж нэг сайхан хүү амиа алдсаныг, Тосон бумбын нурууг хамгаалж яваад аль нэг олигархын захиалгаар алуулсан байж магадыг хүч тавьж мөрдүүлээч! Л.Болормаа сэтгүүлч гэртээ сэжиг бүхий амиа алдсан, яг ямар сэдвээр юун тухай бичиж дагзандаа нам цохиулсан байж болохыг нь судлуулаач?! Ерийн иргэд бүү хэл, Таны мэт дээдсийн өмнөөс цор цор хийдэг сэтгүүлч нар ч айдастай байдаг боллоо. Олон ургалч үзэл энэ тэр гээд байсан хаачив?

Бэсүд Ч.Эрдэнэ, судлаач Х.Ганхуяг, эрдэмтэн Ж.Болдбаатар... гээд нийгмээ арай тод томруун, сонин өнцгөөс олж оношилдог зөндөө олон хүн яагаад Таны л үед амаа хамхичихав? Дан ганц Баабарын цэцэн мэдэмхийрэл Монголын сэтгэлгээг дүүргэвэл хэцүү биз дээ? "Төрийг намаар, шинжлэх ухааныг дур зоргоор, хүн чанарыг албан тушаалын хэнээгээр..." арилжиж сольсон он цаг ямар удаан үргэлжилнэ вэ? Уг нь энэ бүгдийг таслан зогсоож чадна гэж итгэж Таныг Ерөнхийлөгчөөр сонгож байлаа, одоо Таньд ганцхан жил үлдсэн болохоор байдал мөддөө засрахгүй. Үүний баталгаа нь ч УИХ-ын энэ удаагийн сонгууль болох нь ээ. "Ар Халхын заяа нь уулнаас их буй..." гэж Ноён хутагт Данзанравжаа сургасанчлан, нэгэнт тунасан нэр дэвшигчдээс аль олигтойг нь шүүрдэж авахаа түмэн олны маань буян хишиг мэдсүгэй.

"Тэнэгийн дүрийг бариад мэргэд баяслыг үүсгэнэ" гэгчээр, инээгээд л амьдраад байж дээ. Энэ нийтлэлийн дараа намайг мэдээж, нэг хэсэг нь баахан хараах биз. Нэрээ нуусан, нүүр царайгүй сошиал ертөнцийн "хархнууд" яаж мэрэхийг би мэдэж байна. Сайндаа л нас зүс өөлж төөлж, өвөр түрий нэгжиж самарна биз, би ямар мэдэхгүй биш. Нүгэлгүй хүн бардам гэдэг юм. Ил, үнэнийг хэлдгээс нь биш, инээж байгаад далдуур хорлодгоос нь айцгаа! "Буудчих уу жанжаан?" гэх "далдаакууд" ил гарч ажил төрөл рүү шалгалт явуулж шогтоно, хань гэр бүлийн маань ажлаар оролдож элдвээр хавчихч магад, энэ чинь нийтлэг үзэгдэл болчихоод байгаа шүү дээ. Тэгсэн хэдий ч олон түмэн гэж нэг юм байдаг юм шүү. Энэхүү олон түмэн ямар хурдан ухаажиж, төрөөсөө хэд дахин боловсронгуй, хэрсүү болсныг улс төрчид та нар хүлээн зөвшөөрөх цаг иржээ.

Төр тань хоцрогдсон байна, Ерөнхийлөгч өө!

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Ц.Хулан 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол
Мундаг бна бүгд л ийм байгаасаа монголд яаг одоо хулгай хийсэн худалаа ярьсан хулхи луйварчид бөгс долоогчид л сайхан амьдарч бна даа би бид хүүхэд ээ тийм болгомооргүй бна ерөнхийлөгчөө
2016/10/12 202.179.23.170
huland
helemeer baisan ugiig min bichjee bayrallaa.
2016/09/02 183.81.171.135
Mgliin tor orontsogloh tortei bolj bnadaa MGL CHUUDAA sergeech sereech sergeltiin tsag bolsiin bishuuSHIJGENESEN SAIHAN ZALUUS HARIIN ORNII ZORIH TIIM SAIHAN GEJUU.Mgl doo saihan baimaar bna. Heleh ug daan ch alga
2016/06/10 103.17.108.42
Zochin
Bravo Hulan bravo,daanch eronhii dvr isgeed l ongoroh bhdaa!
2016/06/10 103.17.108.42
bi ug ni ene hunii shulgiig sonsoh durtai l daa daanch ene udaa niitleliig ni unshaad setgel gonsoiloo nuguu l husmaa chamalsan huuhed shig bas gonshignood bh vm nuguu uhaan chin haachiv hezee ta nar sots ued heleh ugee ernuhiiligchid btugai bguulalgiin d
2016/06/10 103.17.108.42
Хулан гуайд
Хулан гэгч завхай авгай Элбэгдоржийг ерөнхийлөгч болохын өмнө ийм ерөнхийлөгч биднийг удирдах ёстой гээд бичээд байснаа мартаа юу? Дараа нь гадуур: би удахгүй гавъяат болох гэж байгаа гэж ярьж явсныг чинь сонсч суусан олон хүн одоо амьд байна шүү. Гавъяат
2016/06/10 103.17.108.42
Хонгороо
Энэ өөрөө шударга хүн мөнүү.Уг нь хүндэлж явдаг байлаа.Театрын даргын суудал аваад амаа хамхисан нөхөр шүү дээ. Одоо сонгууль ойртоод бас нэг суудал горилоод дуугарч бгаа юм бна л даа
2016/06/10 103.17.108.42
zochin
unen heljee
2016/06/10 103.17.108.42
zochin
unen heljee
2016/06/10 103.17.108.42
Туяа
үнэхээр зөв их хуралд тань шиг хүмүүс хэрэгтэй байна
2016/06/10 103.17.108.42
anhaa
Хохь чинь!!! Том толгойтой, түнтгэр түрийвчтэй бизнесмэнүүдийг сонгосноороо сонгогч ТА ӨӨРӨӨ хамгийн буруутай!!!
2016/06/10 103.17.108.42
zoch
zob l bichsen bna hymyys hoorondoo yariad baigaa il heleh hyn bhgyi baigaa
2016/06/10 103.17.108.42
Содоо
Ер нь бол Мөнхбаясгалан ч бай, хэн ч бай 80 сая төгрөгийн асуудал байгаа бол шалгах л ёстой. Хэрэв ямар нэгэн асуудал байхгүй бол айгаад байх юм байхгүй. Жирийн иргэд ийм асуудалтай өдөр болгон тулдаг. Өмөөрөх хүнээ өмөөр.
2016/06/10 103.17.108.42
amulb
Erunhiilugch ruu dairch bhaar yruu aldart namaa magtaach...icheed bnuu?
2016/06/10 103.17.108.42
GBOLD
Heden haltar tsaasnaas bolj tolgoigoo gashilgahaa bolidoo hatagtai. Terniihee orond neg saihan kino zohiol bicheech...
2016/06/10 103.17.108.42
мөнх
яг үнэн ийм үгийг Хулан Мөнхбаясгалан 2 л хэлж чадна монголын ард эүмэн бүгд ууртай байгаа хэзээ тэсрэхыг хэн мэдлээ магадгүй энэ сонгуулиарч байж болно.Та - 2 тоо баярллаа эрчүүд дугарах чадалгүй байхад ээжүүд л хүүхдүүдээ санаа зовинон мэгшиг байгаа учр
2016/06/10 103.17.108.42
мөнх
яг үнэн ийм үгийг Хулан Мөнхбаясгалан 2 л хэлж чадна монголын ард эүмэн бүгд ууртай байгаа хэзээ тэсрэхыг хэн мэдлээ магадгүй энэ сонгуулиарч байж болно.Та - 2 тоо баярллаа эрчүүд дугарах чадалгүй байхад ээжүүд л хүүхдүүдээ санаа зовинон мэгшиг байгаа учр
2016/06/10 103.17.108.42
xylan
Odoo yyraa tat daa.Nuxurtuu uuraa garga xaa xamaagui jm ruu duulj baixaar .Galzuu xun shig ajgalax jm .
2016/06/10 103.17.108.42
Jonhuu, Ene erguu avgai, tarvaga 3 gurvuulaa toniltsgoo !!!
2016/06/10 103.17.108.42
buusund
demjij bsan, gehdee iim bolj huvirna gej sanasangui.
2016/06/10 103.17.108.42
zochin
Ingeed heleh ugee chuluutei shuud heldeg hun hovordson ardchilald chi unetei huvi nemer oruulj baina daa Humuus uur hoorondoo yarihaas tsaashgui... duugarval horino hoolgui bolno...Amjilt husie Hulan ...Eh hunees dutahguigeer uneniig uguulsend bayarla
2016/06/10 103.17.108.42
Болд
Хулан олны бодлыг нэгтгэн тун оновчтой бичжээ. Одоо олж харж хариу өгч ерөнхийлөгч эв нэгдлийг сахиулагчаа байг эр хүн шиг хариулчих чадал түүнд бий гэж хүлээе ;-)
2016/06/10 103.17.108.42
Uur hureed bna
Battulgagiig uhsenii umuurduguun mongoliin hugjiliig 50 60 jileer uhraasan hun shu dee. Battulga yag yu hiisiin ter yriad bdag chingisiin hushuu uuruu s neg zoos ch garaagui hurngu bosgoj barisan . Heden buhchuud bol uursdiin hucheer amjiltand hurch bgaa
2016/06/10 103.17.108.42
Монгол улс яг ийм л болчихоод байгаа юм даа ямар Ерөнхийлөгчтэй байна тийм ард түмэн доор нь байна тэд сонгосон юм чинь
2016/06/09 103.17.108.42
Хуланд унэхээр их баярлалаа, яг иймэрхуу энэнээс илууг ч хэлэх зоригтой хун хэрэгтэй гарч ирээсэй гэж хусэж байсан юм. Залуучуудаа улсаа аварцгаа
2016/06/09 103.17.108.42
иргэн
Хулан өөрөө шударга хүн мөн бил үү?
2016/06/09 103.17.108.42
zochin
zuv shuu demjij l bn
2016/06/09 103.17.108.42
Яааааг иймэрхүү хүн нэр дэвшиж бид сонгох байсан юм даа,Санал 1000 хувь нийлж байна баяраллааа Хулааан.Элбэг сүхээ бариад дайрахгүй байхаа гэж найдаж байна,Амаа хамхисан сэхээтнүүд аргагүйн эрхэнд дуугарч эхэллээ,
2016/06/09 103.17.108.42
хуланд
баярлалаа.
2016/06/09 103.17.108.42
zochin
Vnheer gaihaltai uran tsetsen vgeer uvgudiin mergen vgees ish tataj, goliig ni olood shan bichichee. Iim shan seheetnvvd, Mongoloo gsen setgeltei hvmvvs turd daanch tutmag bn da. Bidnii ireedvi bidni gart. Vnheer uls tur iim bohir zavaan bhad niitde hamtr
2016/06/09 103.17.108.42
zochin
Uneheer l helj dee er ni l mongolchuudiin tevcheer baragdah talruugaa yavj baigaa shuu Il ge\argah ni tsuuhun bolohoos ... delberch medeheer l baigaag deedsuud medehiin deedeer medej baigaa l daa Ingej il helj chadah hun tsuuhun bolohoor amgal
2016/06/09 103.17.108.42
Baatar
ER NI ihenh mongolchuudyn 'uur hurch' baigaa shuu! Elbegdorj oo! Nad met molhi biet ni hatuu hutuu ugiig zorgooroo helj tsereg, tsagdaa boloh biz. Harin Hulan oyunlag ger buld ussun, humuujil zarchimtai manai ueiin aviyaslag seheetnii huvid Erunhiilegc
2016/06/09 103.17.108.42
зочин
болж дээ хө сайн ч бичисэн байна хүний амьдрал ойлгохгүй шувууны амьдралаар амьдарч газарт буухгүй юм шиг нисч яваа хүмүүс нэгийг бодож хоёрыг тунгаагаасай даа тэгэх ухаан нь хүрэх ч юмуу даа үгүй ч юмуу илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ архичны аман
2016/06/09 103.17.108.42
Bataa
Ugui ee, muu zuvluhtei bish ee! Elbegdorj uuruu sonirhlyn zurchiltei hun. Tiim bolohoor 'toiron hureelegchid ni taarsan humuus baigaa yum.
2016/06/09 103.17.108.42
Bravo !!!
Хуланд баярлалаа. Гайхалтай. Ингэж хэлэх хүн ховор нь өнөө цагийн гачлан юм даа. Ухаарч сэхээрэх цаг иржээ.
2016/06/09 103.17.108.42
Хуланд
Баярлаж дэмжиж явдаг нь чам шиг уурлаж явдгаас олон болохоор ерөнхийлөгчөөр сонгосон юм. Өөрийн нэр хүнд бодолоо түүнээс давсан гэж бодоогүй гэж найдая.
2016/06/09 103.17.108.42
Баяржаргал
Хүмүүс ажилд орох гээд алалцаж байнаа гадуур. Ажлын газрынх нь нэр нь УИХ. Шалгуургүй, хэн дуртай нь хийчих юм шиг, ажлаасаа яаж хоцорч байсан ч цалингаа хасуулдаггүй, хэд хоног байтугай хэдэн сараар ч алга болж байгаад ирж болдог, хэний ч өмнө хариуцлага
2016/06/09 103.17.108.42
Монгол Улсын иргэн
Үнэхээр сэтгэл өвтгөж байгаа, хүрч очоод хэлчихэж болдог бол очоод л хэлчихээр үгийг үнэнээр, ухаалгаар, зоригтой хэлжээ. Би ард түмний нэгээхэн хэсгийн хувьд Ц.Хулан танд ард түмнийхээ, иргэдийнхээ өмнөөс маш их баярлалаа.
2016/06/09 103.17.108.42
Ерөнхийлөгч маань үнэхээр ард түмэнтэйгээ дэндүү ойрхон байсандаа. ерөнхий командлагч, төрийн тэргүүнийхээ хувиар биш юмаа гэхэд 7 жилийн хугацаанд улсынхаа хилийг эргэсэнгүйгээр барахгүй нэг ч цэргийн ангиар очоогүй юм даа. мөн талархалтай биш гэжүү
2016/06/09 103.17.108.42
Zochin
Shartaj tailaa uuh yum n duuaa yu
2016/06/09 103.17.108.42
иргэн
Хуланд баярлалаа үнэхээр ухаалаг, шудрага ёс зүйтэй эмэгтэй гайхалтай үнэнийг хэлжээ????
2016/06/09 103.17.108.42
дорж
П.Цагаан мэтийн хөх паспортонгууд байхад монгол хэзээ ч хөгжихгүй. Элбэгдоржийн алдаа бол муу зөвлөхтэй байсан явдал
2016/06/09 103.17.108.42
Huland amjilt
Mundag heljee.... Yag l uneniig, Iim l ug dutaad baisan yum.
2016/06/09 103.17.108.42
зочин
Энэ хүн шударга үнэнийг бага боловч тогтоохын төлөө ганцаардаж яваа хүн юм шүү дээ. Хулан та сонголтондоо харамсах хэрэггүй
2016/06/09 103.17.108.42
иргэн
хэллэг сайтай бичжээ
2016/06/09 103.17.108.42
Хуланд баярлалаа.
Хуланд баярлалаа. Үнэн шударга зүйл бичсэн байна. Манай ширэн нүүртэй худалч, авилгач Элбэгдоржид ингээд хэлчих зөвлөх ч байхгүй. Зөвлөх нэртэй П.Цагаан гэж шуналын тулам байна. Найзынхаа нэрээр Эрдэнэт үйлдвэрийн дэргэд хулгайн үйлдвэр барьчихаад хумсалж
2016/06/09 103.17.108.42
tus-us
uvduj zovj yavahad mine amind orsonhunii urdaas nad met ni ug heleh nu baitugai hazgai harj ch chadahgui de.nad shig mongol olon l baigaa
2016/06/09 103.17.108.42
unen
unen bna shuu hulaan
2016/06/09 103.17.108.42
turiin tuluu ogtono
MANAN-gaas yu ch huseltui Mongol tur ednii ued bas bidnii ued tugsuh baisan baij bolno ard tumen ni geed heden yum baigaa ni YAH GEED BAINA BODOTSGOOGOOCH!!!
2016/06/09 103.17.108.42
Unen umaa
Баярлалаа. Сэхээтний түүчээ мөнөөс мөн тул яах аргагүй ам нээлээ дээ. Ер хүмүүс их аймхай болсон байна. Төрийн машинаас уу хэнээс юунаас айж байна гэдэг л их том асуулт... төрийн цагдаа гэдсэндээ 8 сартай тарвалзаж яваа үрийн эхийг бороохойдож, хажуугаар
2016/06/09 103.17.108.42
chamaas HOSNOGNO OO
2016/06/09 103.17.108.42
Elbegee huuy hamtarch aziliiy geh bhaa kkk
2016/06/09 103.17.108.42
zzzsss huuheldein teatraa oligtoi ajiluulaach ee. chinii amdral tegtlee muudaa yu. heden jujigchidee hairlaach ee. niigmiin asuudaliin oligtoi shiidej shadahgui mia avgai .hen chinii ugiig sonsoh um be. uuriiguu medereech ee
2016/06/09 103.17.108.42
zzzsss huuheldein teatraa oligtoi ajiluulaach ee. chinii amdral tegtlee muudaa yu. heden jujigchidee hairlaach ee. niigmiin asuudaliin oligtoi shiidej shadahgui mia avgai .hen chinii ugiig sonsoh um be. uuriiguu medereech ee
2016/06/09 103.17.108.42
zuv hellee sanal neg bna... bi 2012 ond yu hiichihvee
2016/06/09 103.17.108.42
zuv hellee sanal neg bna... bi 2012 ond yu hiichihvee
2016/06/09 103.17.108.42
ККК
Аргагүй л сэхээтэний хүүхэд. Зөв олж харж. Элбэгээ ХҮЗҮҮ шигээ бодолтой тул ойлгохгүй СҮХЭЭ ДАЛАЙГААД дайрах вий дээ. Элбэгээ өөрөө дүнгэлт хийх ёстой. Сүүлийн үед хийж буй Ерөнхийлөгчийн үйлдэл бүр МОНГОЛЫН эсрэг чиглэж байна. ОРОСТ төгссөн хүн Оросын с
2016/06/09 103.17.108.42
сарууд
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ ус хийсэн ч сэгсэрнэ гэгчээр Ерөнхийлэгч Элбэгдорж мэдээгүй дүр эсгэх байлгүй.
2016/06/09 103.17.108.42
далай цэрэн
үнэн л юм бичсэн байна шүү, дээ.Одоо надаа хамаагүй гэх шиг дуугай харж суух хааны оронцогтой болсон шүүдээ. хийдэгээ хийж иддэгээ идэж ханасан хүн л ийм байдаг байх, эх орон ард түмнээ гэх ямар ч сэтгэл зүрх байхгүй тэгсэн хэрнээ ассем гэж гүйх бялдууч з
2016/06/09 103.17.108.42
Zochin
Tun ch onoj bichijdee,bayar hurgeye.
2016/06/09 103.17.108.42
зочин
Үнэхээр голд ортол, хэлэх гэсэн үгийг минь хэлчихлээ Баярлалаа танд
2016/06/09 103.17.108.42