8o
Улаанбаатар хот
mobile menu

Коби Брайнт NBA карьераа дуусгаж зодог тайллаа

2015-11-30 16:45:00

Сагсан бөмбөгийн Лос Анжелес Лэйкерс багийн тоглогч Коби Брайнт NBA карьераа дуусгаж буйгаа зарлалаа. Коби Брайнт “The Player’s Tribune” вэбсайт болон Facebook хуудсандаа бичжээ. "Зүрх минь хүнд хүчрийг тэсвэрлэнэ. Бодол санаа минь  хатуу хүтүүг давна. Гэвч бие минь энэ спортод баяртай гэж хэлэх цаг ирснийг мэдэж байна” гэжээ. Лос Анжелес Лейкерс багт 20 дахь улирлын тоглолтоо хийж буй Коби хүссэн шигээ амжилт үзүүлж чадахгүй байгаа учраас зодог тайлж байгаа аж. Захидалдаа тэрбээр зургаан настайдаа хэрхэн сагсан бөмбөгт дурласан тухайгаа бичээд эцэст нь салах ёс гүйцэтгэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл