8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монголчуудын өв соёл-Монгол нум 3000 жил” үзэсгэлэнг өнөөдөр дэлгэнэ

2016-06-10 07:53:00

Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон Монголын түүхийн музей хамтран “Монголчуудын өв соёл-Монгол нум 3000 жил” нэртэй эртний байлдааны зэвсгийн  үзмэрүүдийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ өнөөдөр болох юм байна. Энэ үеэр музейн үзмэр монголын газар нутгаас нээн илрүүлсэн дундад зууны агуйн оршуулгад дагалдуулж үлдээсэн нум, сум, хэрэгслүүдийн ховор нандин дурсгалуудыг нийтэд танилцуулах аж.  Энэхүү үзэсгэлэнд  Монгол улсын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Гоц мэргэн Ж.Баттөмөр, Хүндэт мэргэн, нум урлаач Т.Батмөнх, С.Болдбаатар нар болон холбогдох албаны хүмүүс оролцох юм байна.  Мөн нум судлаач Л.Мөнхийн хувийн цуглуулга болон шинээр туршиж сэргээн үйлдсэн зарим үзмэрүүдийг анх удаа дэлгэнэ. Үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment