8o
Улаанбаатар хот
mobile menu

Штабын ажилтнууд өнөөдөртөө багтаж бүртгүүлнэ

2016-06-10 09:09:00

Штабын ажилтнууд өнөөдөртөө багтаж бүртгүүлнэ

УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших нам, эвслийн сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчид өнөөдөр 17.00 цагт багтан СЕХ бүртгүүлнэ. Ингэхдээ сонгуулийн штабд ажиллах хүсэлт, мэдээлэл болон иргэний үнэмлэхийн хамт очиж бүртгүүлэх  юм байна. Сонгуулийн хороонд бүртгүүлж үнэмлэхээ авсан сонгуулийн штабын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч нь аль нам эвсэл бие даагчийн сурталчилгааг явуулж байгаагаа ялгах зорилгоор Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн тус намын лого, далбаа болон бие даан нэр дэвшигч гэсэн логог ашиглах хэрэгтэй. Гэхдээ дээрх лого таних тэмдгийг тараахгүй байх үүрэгтэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл