8o
Улаанбаатар хот
mobile menu

Биокомбинат, Шувуун фабрикийн оршин суугчид хайрга зөөдөг хүнд даацын автомашин явуулахгүй гэж замаа 20 хоног хаажээ

2016-06-10 09:50:00

Биокомбинат, Шувуун фабрикийн оршин суугчид  хайрга зөөдөг хүнд даацын автомашин  явуулахгүй  гэж замаа  20 хоног хаажээ

Ашиглалтын тусгай зөв­шөө­рөлтэй аж ахуйн нэг­жүүд  голчлон Улаан­баа­тар хотын алслагдсан дүү­­рэг буюу Багануур, Бага­хангай, Налайх болон Сон­гинохайрхан, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Нийслэлийн нутаг дэвсгэрээс  нүүрс, хар тугалга, элс, хайрга, шохой, тоосгоны шавар зэрэг барилгын материалыг голчлон олборлодог. Хотын суурьшлын бүсээс элс хайрга ол­бор­лох, мөн карьер ажил­луулахыг хориглох шийд­вэрийг гаргаад удаж байгаа. Гэтэл Хан-Уул дүүр­гийн 13,14 дүгээр хороо буюу Биокомбинат, Шу­вуун фабрикаас дотогш олборлолт явуулж байна. 2007 онд хотын дарга захирамж гар­ган Сонсголонгийн гүүр орчимд ажиллаж бай­сан 15 карьерийг зог­соосноор  Улаанбаатар хо­тын суурьшлын бүсээс элс хайрга олборлохоо больсон Гэвч иргэд шөнө оройн цагаар портер, бонго зэрэг бага оврын тээврийн хэрэгслээр голын эргээс элс, хайрга зөвшөөрөлгүй зөөдөг юм байна.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгон буюу Биокомбинат, Шувуун фабрикийн авто замаар оршин суугчид элс, хайрга зөөж буй хүнд даацын автомашинуудыг явуулахгүй байх тулд замаа хаагаад 20 хонож байгаа аж. Нутгийн иргэд ээлжлэн зам дээр жижүүрлэж байгаа юм байна.Тус сууршлын бүсэд барилгын түүхий эд болох элс, хайрга олборлож, шороо тоос босгон тоосжилт үүсгэсэн нь  иргэдийн эрүүл мэнд, амь нас аюулгүй амьдрахад хүндрэл үүсгэж тухай нутгийн иргэд гомдол гаргасан. Гэвч тусдүргийн Засаг дарга болон бусад албаны хүмүүс тоохгүй байгаа. Мөн карьер ажлуулж байгаа компаниудын удирдлагатай уулзах гэхээр уулзахгүй байгаа гэдгийг оршин суугчид хэлж байлаа.

Харин Мэргэжлийн хяналтын дэд дарга Б.Ангараг хэлэхдээ” Хайрганы асуудлаар манай нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт явуулж  байгаа. Одоогоор шалгалтын ажиллагаа дуусаагүй байгаа. Ер нь  бол зөрчил дутагдал байнга гардаг. Мөн хайрга олборлож байгаа газруудын зарим нь нөхөн сэргээлт хийдэггүй Энд ганцхан манай байгууллага шалгаад бүх асуудлыг шийдэж чадахгүй. Иймээс бүх байгууллагад хамтарч байж, карьер болон хайрга олборлолтын асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэв

Элс хайрга олборлосон карьерийн нүх рүү  нэг хүүхэд унаж нас баржээ

Элс хайрга олборлосон карьерийн нүх рүү  хүүхэд унаж нас баржээ. Мөн мал бол маш олноороо унаж үхэж байгаа аж.  Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн н.Үүрийнтуяа” Би энд 2000 оноос хойш амьдарч байгаа. Намайг амьдарч эхэлснээс хойш бараг карьер бий болсон гэж хэлж болно. Бид орчин суугчидтай  хамтраад хайрганы олборолтыг зогсоох гээд өөрсдийнхөө чадах арга хэмжээг аваад зогсоож чадахгүй байна.  Хайрга олборлож байгаа компанийн эзэдтэй уулзах гэсэн боловч гурван жилийн хугацаанд хэнтэй уулзаж чадаагүй. Бид арга бараад манай дүүргээс УИХ-д гарсан гишүүд ч хандсан. Гэвч тэд зөвлөх туслахын утсыг өгөөд явдаг. Өөр дорвитой арга хэмжээ авахгүй байна. Сууршлын бүсэд  “Боржины тал” гэдэг компани айлуудын хаяанд тулгаад ухаж, энэ орчимын булаг шандыг бүгдийн  ширгэсэн. Энэхүү хууль бус үйлдлийг зогсоох хэрэгтэй байна” гэв. Энэхүү байгаль орчин сүйтгэж, иргэдин эрүүл мэндийг хохироож байгаа  хайрга олбордож байгаа компаниудын үйл ажиллагаа зогсоож, болохгүй арга хэмжээг нь авах хэрэгтэй байна. Хан-Уул дүүргийн 13 хорооны нутагт дэвсгэр эрүүл газар байхгүй болж байгаа аж. Иймээс хууль хяналтын байгууллага болон лецинз болгож байгаа газрууд анхаарлдаа авах цаг болсон байна.

Б.Жагар:Зөвшөөрөл өгч болохгүй гэсэн газарт зөвшөөрөл өгч байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагараас дараах зүйлийг тодрууллаа.

 -Одоогоор хичнээн компани хайрга олборлож байна вэ?

Байгаль орчин ногоон хөгжлийн яам болон бусад байгууллага хүсэлт өгсөн боловч ямар хариу өгөөгүй. Туулын голын дагуу 84 хууль бус тусгай зөвшөөрөл байгаа.. Шалгалтаар усан сан бүхий газарт хууль зөрчиж  60 гаруй компанинд зөвшөөрөл олгогдсон байсан.

-Зөвшөөрлийг хэзээ олгосон вэ?

-Ер нь үе үеийн Ашигт малтмалын газрын дарга нар олгосон байгаа. Хатан туул хөдөлгөөний  болон Биокомбинат, Шувуун фабрикийн иргэд Өргөдлийн байнгын хорооны хүмүүстэй очиж уулзсан. Гэтэл УИХ-ын гишүүд хууль хэрэгжүүлэхгүй байна гээд толгойгоо цохиод сууж байна. Хууль тогтоох байгууллага хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хэний буруу юм вэ.  Монгол төр яагаад ийм хүчингүй болчихвоо.  Байгаль орчин мөхөж, уух ундны усгүй болж байна. Одоо Биокомбинат, Шувуун фабрикийн ихэнх газар лицензид автагдсан байгаа.Иймээс монголын  төр хуулиа биелүүлэх хэрэгтэй. Зөвшөөрөл өгч болохгүй гэсэн газарт зөвшөөрөл өгч байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Мөнгөтэй хөрөнгөтэй  хэдэн компани захирал  баяжихын төлөө явж, харин ард иргэд эрүүл мэнд амь насаараа хохироод байх уу.Энэ асуудлыг хурдан шийдвэрлэх хэрэгтэй байна.  

-Дүүргийн Засаг даргатай энэ асуудлаар уулзсан уу?

- Бид 20 гаруй хоног тэмцэж байна. Гэтэл дүүрэг нийслэлийн иргэдээс хэн ч иргэддээ сонсохгүй байна шүү дээ. Одоо  бүр айлын хашааг худалдаж аваад ухаж байна шүү дээ.

-Эдгээр хайрга олборлож компаниуд  ямар хуулиуд зөрчиж байна вэ?  

- Усны тухай хууль, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байна. Биокомбинат, Шувуун фабрикийн иргэд хуулийн дагуур амьдарч байна.  Хэрэв хууль хэрэгжиж байсан ийм  явдал болохгүй шүү дээ.

-60 гаруй  зөвшөөрөлтэй компани байгаа гэж байна. Эдгээр компанийн удирдлагуудтай уулзсан уу?

-Хайрга дайргын компаний удирдлагуудтай уулзсан.  Гэвч эцсийн шийдвэрт хүрч чадахгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Үе үеийн дарга нар нь баахан мөнгө хусаа биздээ МАНАН одоо болноо
2016/06/10 103.17.108.42
зочин
нөгөө УИХ-ын гишүүд нь юу хийсэн байна аа. Одоо дахиад л нэр дэвшиж байгаа биз дээ. Үнэндээ тэр том оврын хайрга зөөдөг машинууд био болон өлзийт хорооллын урдуур л явж өнгөрдөг юм байна лээ. Ингэхдээ маш их шороо тоос босгоно. үнэхээр тэр шороонд яаж амь
2016/06/10 103.17.108.42
Zochin
Ezengui mongol
2016/06/10 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment