Саяхан дуучин Нараг дуурайж, өнгөрсөн амьдралынх нь талаарх бичлэгийг цахим ертөнцөд тараагаад байгаа Ганбууш мэдлэгээрээ гайхуулав. Тэрбээр энэ талаар “ Ямар ч боловсролгүй юм байж мундаг сургууль төгссөн гэж яриад, хуурамч диплом барьчихаад улс төрд орно гэвэл гонжийн жоо. Миний бие 30 жил улсад багшаар ажилласан. 67-р бүрэн дунд сургуульд хөдөлмөр технологийн багш, Уран бүтээлийн төвд бүжгийн багш, Гоц авъяастны 93-р бүрэн дунд сургууль бүжгийн багш, Ардын багш Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит Хүүхдийн урлан бүтээх төвд бүжгийн багш, Оёдол, эсгүүрийн мастер багш, “Драгон” кабарет театрт ерөнхий менежер, мөн СУИС-ийн зураглаачийн мэргэжил дээшлүүлэх дамжаа болон Бээжин хотод мэргэжил дээшлүүлэх курсэд суралцсан. Одоо хэд хэдэн телевизэд менежер, продюсерээр ажиллаж байна” хэмээн бичжээ.