Энэ жил Орхон аймагт 300 га талбайд хортон шавьж устгах аж. Устгалыг хийхээс өмнө ямар төрлийн шавьж тархалттай байгааг судалсан байна. Өнгөрсөн хаврын хийсэн судалгаар тус аймагт Булган аймгийн Бугат сумын Лосын даваа буюу Орхон аймгийн Баян-Өндөр уулын ард хэсэгт сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр, Жаргалант сумын “Согоот хонгор морьт” гэсэн газар өрөөсгөл хүр эрвээхэйн голомттой нь тогтоогдсон байна. Энэхүү судалгааг ойролцоогоор 5900 га талбайг хамруулж хийжээ. Хортон шавьж устгах ажлыг энэ сараас хийх бөгөөд тухайн бүс нутагт 15-20 хоногийн хорио цээр тогтоох юм байна.
Хүр эрвээхэйг устгах ажил энэ сард эхэлнэ
2016-06-10 16:15:00