8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сайн”-ыг тоймлов

2016-06-10 18:09:00

“Сайн”-ыг тоймлов

Чийг ханхалж, сэрүүн салхи сэвэлзсэн өдрийн мэнд хүргэе. “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы хүрээнд уншигч таньд үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг “Сайн”-ыг уншигч танд тоймлон хүргэдэг “Сайн”-ыг тоймлов булангаа хүргэж байна. Тоймоо хүлээн авч уншина уу

       Энэтхэгийн Удайпур хотод  Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Азийн АШТ  энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж зургаан тамирчин өрсөлдөж байгаа аж. Өчигдөр эрэгтэйчүүдийн 59 кг-д хүч үзсэн М.Батмөнх дөрвөн төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Тэрээр хэвтээ болон шахалт, таталт, нийлбэрээр хүрэл медаль хүртэж, дөрвөн медалийн эзэн болжээ.

       "Мөнгөн гүүр" эмнэлэг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд элэг, цөс, нойр булчирхайн хавдартай, элэгний В, С вирустэй өвчтөнүүд болон бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 260 гаруй өвчтөнд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өглөө. Энэхүү үнэ төлбөргүй үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, элэгний хатуурал, өөхжилжилтийн шинжилгээнд хамруулахад 269 хүний 61 хувьд нь элэг өөхжилт илэрсэн байна.

      МБАТ-ий спортын XIV их наадмын буудлагын тэмцээнд  Хийн урт бууны эмэгтэй дасгалд Олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа  420,7 оноогоор улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоов.

          Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монел баруун Алтан-Өлгийд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо.  Баянзүрх дүүрэгт сүүлийн гурван жилд гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж байгаа бөгөөд үүний нэг нь Монел баруун Алтан-Өлгийн 137 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэг юм. Бага сургууль нь 180, цэцэрлэг нь 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж.

Монголын маань цэлмэг тэнгэр ододтойгоо учирахаар догдлон алтан наран уулсын цаагуур өнгийх цаг мөчид Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.

Босоо заяат Монгол түмний минь заяа хийморь нь үргэлж өөдөө байж, дуу шиг уянгатай, сүү шиг өнгөтэй сайн мэдээ бүхэн тархан цуурайтах болтугай. Сайн үйлс бүхэн өнгөжин дэлгэрч, цагаан сүүний цацал адил өөдлөн дэвжих нь лавтай

www.Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл