8o
Улаанбаатар хот
mobile menu

“Макдоналдс” сүлжээ рестораны гамбургерээс хархны толгой гарчээ

2015-11-11 08:07:00

Мексикийн Мехико мужийн прокурорын газар энэ даваа гаригт гамбургер дотроос нь хархны толгой олдсон хэрэг гарчээ. Мэдээллийг тодруулбал тус мужийн Тлалнепантле хотын захад орших түргэн хоолны “Макдоналдс” сүлжээ рестораны гамбургер дотроос нь ийн харх гарчээ.  Хэрэг явдал өмнөх өдөр нь гарсан байна. Ер бусын олдворыг хоолон дотроосоо нэгэн бүсгүй илрүүлсэн бөгөөд хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн аж. Удалгүй тэрбээр буруутнуудын шийтгэхийг шаардаж хууль сахиулах байгууллагад ханджээ.  Хархны толгойны гэрэл зургууд нийгмийн сүлжээнд тавигдсан гэнэ. Зоогийн газрын зүгээс энэ бүх буруутгалуудыг үгүйсгээд, уг сүлжээ хоолны газар үйлчлүүлэгчдэд чанартай, аюулгүй хоол ундыг санал болгодог хэмээжээ. Прокурорын газар сүлжээ газрын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мексикийн Мехико мужийн прокурорын газар энэ даваа гаригт гамбургер дотроос нь хархны толгой олдсон
Мексикийн Мехико мужийн прокурорын газар энэ даваа гаригт гамбургер дотроос нь хархны толгой олдсон хэрэг гарчээ-----OILGOSONGUI
2016/02/18 103.17.108.42