8o
Улаанбаатар хот
mobile menu

ТӨРИЙН БАНКНЫ БҮХ ГҮЙЛГЭЭ 03-Р САРЫН 27-НЫ 00:00 ЦАГААС 28-НЫ 12:00 ЦАГ ХҮРТЭЛ ТҮР ЗОГСОНО

2015-11-30 19:00:00

Манай улс вирус, нян, шимэгчээс гаралтай нийт 30 гаруй бэлгийн замын халдвараас зөвхөн тэмбүү, заг хүйтэн, трихомониаз болон ХДХВ-ын халдварын мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийдэг байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар зонхилон тохиолдох БЗДХ-ын 12 220 тохиолдол бүртгэгджээ. Албан ёсоор бүртгэгддэг БЗДХ-т өвчний 46.2 хувь нь тэмбүү, 30.8 хувь нь заг хүйтэн, 22.9 хувь трихомониаз, 0.1 хувь нь ХДХВ/ДОХ-ын халдвар эзэлжээ.Улсын хэмжээнд тэмбүүгийн өвчлөл 2014 оны мөн үетэй харьцуулахад 2.3, заг хүйтний өвчлөл 1.3, трихомониазын өвчлөл 0.1 промилээр өссөн үзүүлэлттэй байна.

БЗДХ-ын өвчлөгсдийн:

• Эрэгтэйчүүд 35.5%,
• Эмэгтэйчүүд 64.4%,
• 15-24 насны залуучуудын дунд 44.0%,
• Хот суурингийн -50.6%
• Гэрлээгүй -29.0%
• Ажил эрхэлдэг – 28.4%
• Ажилгүй – 40.4%
• Оюутан – 12.3%-ийг эзэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
baliar mongolchuud odoo hurtel tembuuneesee salaagui
2016/01/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment