6o
Улаанбаатар хот
mobile menu

Золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүллээ

2015-12-01 08:25:00

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар золбин нохой муур устгалын ажлыг эрчимжүүлэх нохой устгалын 12 бригадыг хороодод 2-4 өдөр ажиллуулж байна. Мөн  нохой муур тооллогын ажлыг хоёр үе шаттай зохион байгуулах ажил хийж байгаа юм. Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд 5366, Баянзүрх дүүрэг 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 2481 золбин нохой, муур устгасан. Нэг сард устгадаг байсан 7847 нохой муурыг эхний 6 өдрийн байдлаар устгаад байна. Уг ажил 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment