12o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2015-12-01 08:27:00

Нийслэлийн ЗДТГ-ын байранд
12:00 цагт  НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяр нийслэлийн төсөв баталсантай холбоотой мэдээлэл өгнө. Лавлах утас:99055150
 
Спортын төв ордны 1-р давхрын VIP танхимд
11:50 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомыг Орхон, Дундговь Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянгол дүүрэг, "Аварга" сургуульд гардуулах ёслолын ажиллагаа болно. Та бүхэн хүрэлцэн ирж, мэдээ сурвалжлага авна уу.
 
Blue Sky зочид буудалд
10:00 цагт  УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригттой Тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүд ХБХ-ийг хот дотор болон хот хооронд саадгүй зорчиход тулгарч буй асуудлыг шийдвэр гаргагчид болон холбогдох албан тушаалтануудад таниулах, уг асуудлуудыг шийдэх гарцын талаар болон олон улсад авч хэрэгжүүлж буй сайн туршлагуудын талаар санал солилцох, хамтын зөвшилцөлд хүрэх уулзалт зохион байгуулна. 89982929 99802929
 
МУИС-ийн Хичээлийн V-р байрны VI давхарт
“Нийгмийн Итгэлцэл – Нийгэм, Эдийн засгийн хөгжилд хамаарах нөлөө” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулна. Эдийн засгийн сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Утас: 94000991*99252253
 
Шонхор таурын 12 давхарт
11:00 цагт Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс санаачилан зохион байгуулж буй "Монгол туургатны боксын анхдугаар тэмцээн"-ний тухай мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно. Утас: 9898-7227
 
ЗХЖШ-ын жагсаалын талбайд
11:20 цагт Дэлхийн халуун цэг болсон Афганистан улсад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчидыг үдэн гаргах, жанжин туганд хүндэтгэл үзүүлүүлэх ёслолын ажиллагаа болно. Арга хэмжээнд ЗХЖШ, БХЯ-ны удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцоно. 99160187
 
АШУҮИС-д
10:00 цагт АШУҮИС-н Цахим сургалтын төвийн нээлт болно. Эрхэм сэтгүүлч та бүхнийг урьж байна. 98119897
 
Монгол Ньюс-т
11:00 цагт Төрийн Ордоны хажуугийн газраа олон нийтийн эзэмшилд үлдээх гэсэн хэсэг залуусын маань санаачлага цаг хугацааны хувьд давчуу, эцсийн үр дүн нь таагүй гарсан хэдий ч энэ нь бидэнд "Олны хүч оломгүй далай" гэдэг зүйр үгийн нарийн учрыг ойлгуулсан гэдэгт эргэлцэхгүй байна. Тиймээс бидний зүгээс өмнө нь санал болгож байсан "Монголын Хөрөнгийн Бирж"-ийг 50,000 хувьцаа эзэмшигчтэй Монголын хамгийн анхны "олон нийтийн эзэмшлийн компани" болгох ажлыг итгэл, зориг, найдвар дагуулан эхлүүлэхээр шийдлээ. Энэ тухай мэдээлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment