-10o
Улаанбаатар хот
mobile menu

“Гацуурт”-ын ашиглалтын талбайд хүн шороонд дарагджээ

2015-12-01 09:56:00

Гар аргаар алт олборлож байсан хоёр хүн шороонд дарагджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бусаар ашигт малтмал олборлогч  иргэн Х /42 настай, эрэгтэй/, Д /31 настай, эрэгтэй/ шороонд дарагдсан байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид шороонд дарагдсан иргэдийг гаргахаар ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment