12o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийг шаардлагагүй тохиолдолд БНХАУ-д зорчихгүй байхыг анхааруулав

2015-12-01 10:06:00

БНХАУ-ын зарим бүс нутгаар сүүлийн жилүүдийн дунджаас илүү цас орж замын халтиргаа ноцтой байдалд хүрсэний улмаас зам тээврийн осол цөөнгүй гарч Монгол иргэд осолд өртөх, зам цасанд боогдсоны улмаас олон хоногоор саатах зэрэг тохиолдлууд гарч байна.Ялангуяа БНХАУ-ын хойд нутагт байрлах Эрээн хотоос Хөх хот болон Бээжин хот руу зорчих хурдны замууд цасанд боогдох, халтиргаа их хэмжээгээр үүсч байгаатай холбогдуулан Хятадын холбогдох байгууллагууд аюулгүй байдлын үүднээс замуудыг хэсэгчлэн хаах зэрэг арга хэмжээ авч байна.Иймд БНХАУ-д зорчиж буй иргэд онц шаардлагагүй тохиолдолд хувийн тээврийн хэрэгсэл, хот хоорондын автобусаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хот хоорондын албан ёсны даатгал бүхий автобусаар зорчихыг сануулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment