8o
Улаанбаатар хот
mobile menu

Нуурын ус цөмөрч машин унажээ

2015-12-01 13:50:00

Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан чиргүүлтэй “ЗиЛ-130” автомашин нуурын мөс цөмөрсөнөөс усанд унажээ. Энэхүү дуудлага арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын есөн албан хаагч, орон нутгийн гурван иргэн нийт 12 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр дөрвөн өдрийн турш ажиллаж, арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргажээ. Харин 29-нд машин гаргах бэлтгэл ажил хийгдсэн байна. Тодруулбал, дөрвөн тайль /өргөгч/ бэхэлсэн бөгөөд машин зургаан тн жинтэй тул дөрвөн талаас нь өргөж гаргах ажиллагаа хийгдэж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл