8o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгай хийсэн бага насны хүүхдүүдийг саатуулжээ

2015-12-01 17:44:00

Өнгөрсөн сарын 29-30-ны шилжих шөнө Баянгол дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн эргүүлийн офицер Д.Энхтайван, Н. Пүрэвдорж, М.Гантөмөр нар шөнийн 04 цагт эргүүл хийж байхдаа бага насны хүүхдүүд машины эд анги хулгайлж байсан үйлдлийг газар дээр нь илрүүлжээ. Баянгол дүүргийн 13 х ороонд байрлах 1, 2, 3 байруудын гадна байсан TOYOTA prius маркийн долоон автомашины гурвалжин цонхыг хагалж хулгай хийж байсан Т, А, Ц нарыг үйлдэл дээр нь барьсан байна. Тэднийг холбогдох албан тушаалтад хүлээлгэн өгчээ. Энэ үйлдэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд бага насны болон өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл