ХХААЯ, "Алтайн хөгжил XXI зуун" ТББ, , Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл хамтран “Их говийн тэмээний баяр 2015” Баруун бүсийн тэмээчдийн Их наадмыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-29-нд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод амжилттай зохион байгууллаа.Монгол улсын үндэсний баялаг таван хошуу малын манлай эрдэнэ болсон тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчдынхаа туршлагыг солилцуулах, тэмээн соёлыг олон нийтэд сурталчлах, тэмээчдээ алдаршуулах, тэдний ажил үйлсийг урамшуулах зорилго бүхий энэхүү наадмыг 2005 оноос эхлэн УИХ-ын гишүүн, "Алтайн хөгжил XXI зуун" ТББ-ын хүндэт тэргүүн Ц.Дашдорж санаачлан, ивээн тэтгэж зохион байгуулсан бөгөөд 10 дахь удаагийн “Их говийн тэмээний баяр ”-ыг ХХААЯ хамтран зохион байгуулж, тэмээ бүхий аймгуудыг оролцуулан Баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулснаараа өргөн цар хүрээтэй, ач холбогдол өндөртэй үйл ажиллагаа болж чадсан.
“Их говийн тэмээний баяр-2015” болов
2015-12-02 07:40:00