-11o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаяр, Монгол улсын иргэн Абдул Карим хоёр ийм харилцаа хамааралтай

2015-12-02 08:00:00

Монгол Улсын иргэншилтэй боловч өөр үндэстэн, басхүү чинээлэг эрхэм Абдул Каримыг монголчууд сонирхож дуусахгүй л байна. А зэрэглэлийн газрыг 24 тэрбум төгрөгөөр үнэ цохиж авсан түүнийг шонхорын наймаа хийдэг, хууль бусаар шонхор агнасан, одоо худалдаж авсан газар дээрээ 68 давхар байшин барих нь хэмээн эх захгүй шуугиж байна.

Хэвлэх үйлдвэрийн газарт санаархах санаа байвч сачий нь хүрээгүй “Хас”-ын Ч.Ганхуяг “тахим”-аа зүгээр нэг өгөхийг хүссэнгүй. Абдул Каримын их мөнгөний ард хэн байгааг, энэ их мөнгө бохир мөнгө эсэхийг шалгах хэрэгтэй гэх мэдэгдэл хийгээд орхив. Тэрээр “Маш их мөнгө. Энэ мөнгө улсын төсөвт буюу бидний халаас руу орно. Нөгөөтэйгүүр хувьчлал хэдийгээр шийдэгдсэн ч 24 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг маш сайн нягтлах ёстой. Төр өөрөө мэдэхгүйгээр бохир мөнгө авчихаж болохгүй шүү дээ. Энэ бүх шалгах, хянах үйл ажиллагаа ном журмынхаа дагуу хийгдэх байх” гэсэн юм.

Мэдээж, хотын төвийн балгас ийн өндөр үнэ хүрч зарагдсан нь сайн хэрэг. Үл хөдлөх хөрөнгө, газрын үнэ цэнэ ямархуу хэмжээнд яригддаг гэдгийг бодитойгоор харуулсан энэ байшингийн араас олон хүн шүлсээ урсгаж байгаа. Ямар сайндаа “Таванбогд”-ын ерөнхийлөгч П.Баатарсайхан  Абдул Каримтай ан ман үзэлцэж, 150 сая төгрөгөөр алдсан байхав.

24 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Энэ мөнгөөр 48 цэцэрлэг 24 сургууль, 12 эмнэлэг барьчихна. Тэгвэл энэ их мөнгө хаанаас гарч байна вэ гэдэг сонирхолтой асуулт хэвээр байна. Зарим мэдээлэлд дурдагдсанаар Иран гаралтай Абдул Карим ийм их хэмжээний мөнгөтэй биш гэх. Түүний талаар монголын хэвлэлд иргэний журмаар шүүхэд дуудагдаж байсан. Өнгөрсөн сард дэгдсэн хууль бус шонхорын наймаанд нэр нь дурдагдсан хүн. Өөрөөр хэлбэл БОНХАЖЯ-ны мэргэжилтэн А.Баясгалан “Катарын Батлан хамгаалахын сайдад олгосон 35 идлэг шонхрын зөвшөөрлийг Абдул Карим гэгч хүн ахалж байгаа бөгөөд тэрээр өөрөөсөө гадна 20 хүний нэрсийн жагсаалтыг хавсаргасан байгаа” хэмээн мэдэгдсэн удаатай. “Шонхор”-ын найзууд нь бас түүнийг тийм их мөнгөтэй байсныг гайхах...

За, ийнхүү түүний хөрөнгийн талаар хэвлэлээр нэг шуугиж байх зуур бас нэгэн мэдээлэл ил боллоо. Өнөө маргаашгүй 57 насны баяраа тэмдэглэх тэрбээр 2007 онд Монгол улсын иргэн болжээ. Гадны улсын иргэн манай улсын иргэн болоход уг нь нэг их асуудалгүй. Монгол Улсын харьяат болохын тулд  Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох тухай хүсэлтээ илэрхийлэн  тус байгууллагаар дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилдаг юм байна.

Монгол Улсын иргэн болоход дараахь нөхцөл, шалгуур тавина

  1. Амжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх

/хууль ёсны амжиргааны эх үүсвэртэй байх бөгөөд сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин илүү байна/

  1. Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн байх

/Монгол хэлээр сайн ярьж ойлгодог, монголын ард түмний ёс заншлыг сайн мэддэг, Үндсэн хууль болон бусад эрх зүйн актын талаар ерөнхий мэдлэгтэй байна/

  1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх

/Монгол Улсад оршин суусан сүүлийн таван жилийн хугацаанд жилд 120 хүртэл хоногоос дээш хугацаагаар гадаад улсад зорчоогүй байх/ ёстой аж.

Үүнээс харахад Монгол Улсын иргэн болох эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргадаг юм байна. Абдул Карим 2007 онд Монгол Улсын иргэн болсон гэхээр тухайн үед Ерөнхийлөгчийн албан тушаалыг МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хашиж байжээ.

Тохиолдолоор гэхэд дэндүү тохирох тэдний давхцал эргэлзээ төрүүлэх шалтгаан болов.

Ерөнхийлөгч асан МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ барилгын хувьчлалаас болж, аавын хаалга татсан. Нэр хүнд, албан тушаал гээд бүхнийгээ золиослосон. Тэгвэл түүний иргэншилтэй болгосон иргэн нв тус барилгыг нь үнэ цохиж авлаа. Ямар нэг харилцаа хамаарал байгаа эсэх нь тодорхойгүй ч хардлага төрүүлэх энэ давхцал бас эргэлзээ бий болгосоор...

Монгол улсын иргэн болохын тулд гадаадын олон иргэд хүсэлтээ өгдөг ч тэр бүр хүсэлтийг нь хүлээж авдаггүй. Заримаас нь дурдвал 1992, 2008 оны олимпийн хүрэл медальт Мөнхбаяр хэдийгээр Герман улсын иргэн ч эх орондоо эргэн ирэхийг хүссээр буй. Гэвч түүний хүсэлтийг манай улс хүлээж авахгүй хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Түүнчлэн Халимаг улсын дуучин Цагаанзам мөн л манай улсын иргэн болохоор хэд хэдэн удаа хүсэлтээ өгсөн ч өнөө хүртэл хүлээж аваагүй л байна.

Тэгэхээр Монгол улс мөнгөтэй иргэнийг хүлээж авч, мөнгөгүй элэг нэгтнээ түлхдэг гэсэн үг үү. Ямартай ч Н.Энхбаяр, монгол улсын иргэн Абдул Карим хоёрын харилцаа хамаарал ийм аж. Ираны иргэншлээс гарч, манай улсын иргэн болсон тэрбээр монгол эхнэртэй одоогоор тодорхой бизнес эрхлэхгүй байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Н.Энхбаяр аа гэж одоо энэ хунд бас хэрэгтэй юм байгаадаа зайлуул Уг нь орон тоо нь байсан бол дэд сайд ч хамаагуй хэрэгтэй гээд хийх л байх Албан тушаал байвал нэр нуур ч хамаагуй хун юмаа
2016/01/16 103.17.108.42
24 terbumaar tiim olon surguuli tsetserleg bariarai mal aa ervvl vv chi teneg e vsreed l 20 tsetserleg barina
2015/12/25 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 246