8o
Улаанбаатар хот
mobile menu

“Гандан бороо” хэмээн алдаршсан Ч.Батхуягийг баривчилжээ

2015-12-02 11:02:00

Цагдаагийн алба хаагчид "Гандан бороо" хэмээн алдаршсан Ч.Батхуягийг баривчилжээ. “Гандан бороо” гэх хочтой энэ залуу бусдыг айлган сүрдүүлэх, иргэдийн өмч хөрөнгийг авахдаа айлгах, зандалчлах, бие эрхтэнд нь халдах, хүч хэрэглэдэгээрээ алдартай нэгэн гэнэ. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас энэ тухай албан ёсоор мэдээлэл өгөхгүй байгаа ч бусдыг залилж онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлж авсан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл