8o
Улаанбаатар хот
mobile menu

И.Баттөгс:"Хурд" группийн захиалсан 4 барилгад осол гарсан

2015-12-02 12:54:00

Барилгын салбарт он гарснаас хойш энэ оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр 56 дуудлага ирж, тухай бүрт нь хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид ажиллажээ.  Дээрх мэдээллийн 22 нь барилгын салбарт гарсан байна. Осолтой холбоотойгоор 20 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 2-т нь улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчлийг нь арилгуулсан аж. 

Энэ талаар НМХГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс хэлэхдээ  “Ослын байдлыг судалж үзэхэд дээрх 22 ослын улмаас амиа алдсан 13, хүнд, хөнгөн гэмтсэн 13 ажилтан байна. Үүнийг тодруулбал, дулааны шугам, сүлжээ, усан хангамж, ариутгах татуургын шугам хоолой, бохир цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэж байх явцад гарсан 6 осолд дуудлагаар ажилласан. Ослын улмаас 5 ажилтан амиа алдаж, 7 ажилтан хүнд, хөнгөн гэмтсэн байна. Осол гарсан байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчдын актаар тухай бүр зогсоож, зөрчлийг бүрэн арилгуулж, ажиллах нөхцөлийг хангасан тохиолдолд үйл ажиллагааг сэргээсэн байгаа" гэсэн юм. 

Ингээд НМХГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга И.Баттөгсөөс цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ онд барилгын талбай дээр хичнээн осол гарсан бэ?
-2015 оны байдлаар барилгын талбайд нийт 26 осол гарсан. Үүнээс 13 нь амь нас эрсдсэн, 13 нь гэмтсэн байгаа.  Өнгөрсөн онтой харьцуулахад энэ тоо харьцангүй бага тоо. Тодруулбал 2014 онд 21 осол гарсан. Осол гарч буй шалтгааныг үгүй болгохоор ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага тухайн барилгын компанийн үйл ажиллагааны дотоодын хяналт сайжирч байгаатай холбогдуулан осол басах хандлага байгаа гэж ажиглаж байна. 

-Барилга дээр гарч буй ослын шалтгаан нь ихэвчлэн юунаас болж гарч байна  вэ?
-Ихэндээ өндрөөс унах. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй гэсэн үг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой холбогдох эрхзүйн зохицуулалтыг мөрдөж ажлаагүй байна гэсэн үг. Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал хангах чиглэлээр нийт төсвийнхөө 1,5 хувийг зарцуулж байх ёстой. Гэтэл осол гаргаж байгаа компаниудад энэ төсвийг зарцуулаагүй зөрчил илэрдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ төсвийг суулгаж ажиллах талаар зөвлөмжүүдийг хүргэж ажиллаж байгаа. Хөдөрмөрийн аюулгүй байдлын хуулиар 2014 он хүртэл тухайн барилын компани нийт төсвийн 1 хувийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд зарцуулана  гэж байсан. Харин энэ онд уг хуульд нэмэлт өөрчлөлт орж барилгын компанийн нийт төсвийн 1,5 хувиас доошгүй хувийг зарцуулах шаардлагатай гэж үзсэн. 


-Осол гаргасан компаниудад хэрхэн хариуцлага тооцдог вэ? 
- Гаргасан зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоодог. Гарч байгаа ослууд хүний амь нас эрсддэг, гэмтдэг учир  ихэвчлэн эрүүгийн хэрэг үүсгэгдээд цагдаа, шүүхийн байгууллага шийдээд явдаг. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд мэргэжлийн хяналтын ерөнхий газар ямар нэгэн арга хэмжээ авдаггүй. Нийт осол гарсан барилгын үйл ажиллагааг нь  зогсоох арга хэмжээ авсан. Осол гарсан эрсдлийг арилгаж дахин осол гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд үйл ажиллагааг сэргээх арга хэмжээ авч байгаа. Энэ оны хувьд гарсан хэргүүд нь бүгдээрээ эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа учир мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үйл ажиллагааг зогсоох болон бусад арга хэмжээг авсан. 


-Нэг компани нэгээс дээш осол гаргасан тохиолдол байгаа юу?

-Давхардсан тохиолдол байгаа.Тухайлбал Захиалагчийн зүгээс “Хурд” группийн захиалгатай 4 осол, барилга угсралтын ажил гүйцэтгэж буй “Алтай канстракшн” ХХК-Д 2 осол, “Жигүүр гранд” группт нэг осол 1 тус тус гарсан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл