8o
Улаанбаатар хот
mobile menu

Яармагийн гүүрэн дээр автобус осол гаргав

2015-12-02 13:13:00

Сүүлийн өдрүүдэд нийтийн тээврийн автобусууд дараалан осол гаргах болов. Өнөөдөр "Эрдэм Транс" компанийн Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөж осол гаргажээ. Яармагийн гүүрэн дээр гарсан энэ ослын улмаар хэд хэдэн хүн гэмтсэний дотор өвс ачиж явсан портер машины жолооч маш хүнд гэмтэл авсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Урьдчилсан байдлаар хурдтай явж байсан автобус халтиргаатай замд хурдаа сааж чадалгүй дээрх ослыг гаргасан бололтой

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл