16o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Шийлэгдамбаас гурван удаа байцаалт авчээ

2015-12-02 14:42:00

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Түүнийг цагдан хоригдох хугацаанд сэжигтнээр болон яллагдагчаар 3 удаа байцаалт авчээ. Г.Шийлэгдамбыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу өнгөрсөн сарын 4-ний өдрөөс сэжигтнээр, 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан юм. Одоо тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Түүнтэй төрсөн дүү Г.Шийлэгбат, нагац эгч Д.Оюунцэцэг нь болон УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар уулзсан байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шийлэг гэж юу гэсэн үг вэ? Лав л мужиг гэсэн үг биш байх даа.
2016/02/26 103.17.108.42
ted nar yax gej uulzcan bol ain
2016/01/24 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment