8o
Улаанбаатар хот
mobile menu

Абдул Карим хууль бусаар 31 идлэг шонхор барьсан нь тогтоогджээ

2015-12-03 08:50:00

Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах асуудал удаан хугацаанд маргаан дагуулсан ч  дуудлага худалдаан нь өнгөрсөн сарын 30-нд болж  24 тэрбум төгрөгөөр зарагдсан. 24 тэрбумаар балгас болсон шахуу барилгыг худалдаж авсан Монгол Улсын иргэн Абдул Карим гэх иргэн олны анхаарлыг ихэд татаад байгаа. Өнгөрсөн жилүүдэд уг үйлдвэрийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх хэргээр экс ерөнхийлөгч Н.Энхбаяр ял хүртэл сонсож байсан.

Өнөөдөр Иран гаралтай Монгол Улсын иргэн  Абдул Карим  57 насны төрсөн өдөр тохиож буй. Монгол эхнэртэй 57 настай, Монгол Улсын төрийн ордны дэргэд 24 тэрбумаар хуучин үйлдвэр авсан Абдул Карим гэж хэн бэ, түүний 24 тэрбум төгрөг шонхорын наймаагаар олсон мөнгө биш биз. Хэрвээ Абдул Каримын мөнгө хуулийн дагуу татвар төлсөн мөнгө биш бол дуудлага худалдааг дараагийн хүнд өгнө. 

Өөрөөр хэлбэл Абдул Карим 24 тэрбум төгрөгөө хаанаас хэрхэн яаж олсон гэдгээ албанхыханд мэдээлэх учиртай. Хууль бус мөнгө гэж үзэх  таамаг бидэнд байна. Учир нь түүний нэр хууль бус шонхорын наймаанд байгаа юм. Тодруулбал өнгөрсөн аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо буюу Баруунтүрүү орчимд Арабууд шонхор шувуу ихээр барьж байна гэсэн иргэдийн дуудлага Нийслэлийн МХЕГ-т ирсэн байна. Энэ дагуу шалгалт хийж хууль бусаар барьсан 61 идлэг шонхор шувууг илрүүлжээ. Эдгээр шонхоруудын 45 нь  БОНХАЖЯ-наас зөвшөөрөлтэй аж. Уг зөвшөөрлыг  БОНХАЖЯ-наас 2015 оны наймдугаар сарын 18-нд олгосон аж. Улмаар 45 бус харин 61 идлэг шонхор барисныг МХЕГ-ынхан илрүүлснээр уг хэрэг олны анхааралд өртжээ. 35 зөвшөөрөл бүхий идлэг шонхорыг  Катарын батлан хамгаалахын сайдад олгосон аж. Идлэг шонхор барих хүмүүсийг Абдул Карим ахалж байжээ.

Манай улс нэг идлэг шонхорыг 16 сая төгрөгөөр үнэлдэг...

Абдул Карим юу хийдэг хэрхэн мөнгөтэй болж хотын төвын уг барилгыг ямар мөнгөөр авсан эсэх нь одоо болтол нууц байгаа нь олны анхааралд байна. Манай өнгөрсөн жилүүдэд жилд 300-400 идлэг шонхор хилээр гаргах зөвшөөрөл олгодог байсан аж. Энэ нь ихэвчлэн соёлын буюу тусгай зориулалтаар бэлэглэлийн зориулалтаар өгдөг аж. Гэхдээ бэлэглэлийнх боловч тухайн идлэг шонхорын өртгийн 20-40 хүртэлх хувиар төлбөр төлдөг байна. Тодруулбал нэг идлэг шонхрын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 16 сая төгрөг байдаг. Түүний 40 хувь гэхээр 6 сая 400 мянган төгрөг болно. Энэ төлбөр хураамж нь тухайн шонхрыг барьсан сумын орон нутгийн төсөвт төлөгддөг гэнэ.

Манай улс нийт 4000 гаруй идлэг шонхор гадны улс оронд гаргажээ...

Харин салбар яамны мэргэжилтны хэлж буйгаар энэ жил бусад жилүүдийг бодвол харьцангүй бага буюу 100 орчим идлэг шонхорыг соёлын зориулалтаар гаржээ.  Манай улс  1993 оноос эхэлсэн идлэг шонхорыг хил давуулан гаргах болсон аж. Үүнээс хойш 4000-аад идлэг шонхор худалдагдсан байдаг аж. Оноор нь ангилж үзвэл 1994 онд 90, 1995 онд 114, 1996 онд 25, 1997 онд 146, 1998 онд 25, 1999 онд 61, 2000 онд 184, 2001 онд 198, 2002 онд 303, 2003 онд 392, 2004 онд 385, 2005 онд 360, 2006 онд 167, 2007 онд 233, 2008 онд 266, 2009 онд 300, 2011 онд 140, 2012 онд 150 шонхор гаргасан байна. Манай улс нэг идлэг шонхорыг 16 сая төгрөгөөр үнэлдэг бол гадны улс оронд уг үнийг хэд дахин нугалдаг аж. Түүнчлэн  идлэг шонхор цээжиндээ цагаан, бараан зүстэй байх нь илүү үнэд хүрдэг аж. 

Абдул Каримын хууль бус 16 шонхорын асуудал хаана явна...

Катар улсын Батлан хамгаалах яамны цэргийн агуулахад 61 идлэг шонхор барьсан байсан. Тэгвэл баригдахаас өмнө 5 идлэг шонхорыг хил давуулсан байдаг. Эдгээр идлэг шонхороос 35 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд 26+5 нийт 31 идлэг шонхор хууль бусаар барьсан аж. Тэгвэл уг хэргийг талаар өчигдөр Нийсэллийн мэргэжлйин хяналтын ерөнхий газраас мэдээлэх байсан боловч хойшлогдсон. Харин цагдаагийн газрын мэдээлж буйгаар уг хэрэг цагдаагийн ерөнхий газраас прокурорт шилжсэн аж. Харин хэргийг шалгаж буй Сонгинохайрхан дүүргийн прокурор хэрэг үүсгэхээс татгалзжээ. Улмаар  нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар ангийн тухай хуулийн 37-р зүйлийн 2,3-р заалтын хууль бусаар идлэг шонхор барьж байсан Абдул Каримд торгууль тавих аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар  "Алфажер" компанийн ерөнхий менежер Абдул Каримд зөрчлийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан  танилцуулсан байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл