8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Батхүү: Талийгаач бид нарт цоохор ирвэсийг яаж хамгаалах талаар үнэтэй зөвөлгөө өгдөг байсан

2015-12-03 08:40:00

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27 настай Л гэгч энэ сарын 11-нд учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгт талийгаачийн ар гэрийнхэн болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан Өмнөговь аймгийн Гурвантэс суманд Тост, Тосон бумбын нуруу орчимд  үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг сэжиглэж байгаа талаараа мэдэгдсэн.

Тэгвэл  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж үг хэлсэн. Тэрбээр “Тосон бумбын нурууг хамгаалж чадаагүйгээс хайран залуу амиа алдлаа” хэмээн нулимс дуслуулж байлаа. Мөн "Хүний амь насыг хөнөөх хүртэл өш хонзогносон эрх ашгийн зөрчил, ашиг сонирхол явагдаж байгаа нь харамсалтай, аймшигтай. Тиймээс цаашид тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах хүртэл хичээн ажиллах болно" гэсэн байна. Олон нийт төдийгүй УИХ-ын зарим гишүүд ч “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич залуугийн үхэлд уул уурхайн компаниудыг сэжиглэж байна.

Тостын нурууг тусгай хамгаалалтад авах талаар судалгааны гол ажлыг амиа алдсан талийгаач хийж байсан. Ийм учраас халдлагад өртөж амиа алдсан гэх хардлага байна. Энэ хэрэгт хамгийн их сэжиглэгдэж байгаа Б.Чойжилсүрэнгийн 50 хувийг нь эзэмшдэг “Саус гоби коэл транс” гэх компани асар том талбай авч чадсан талаар өмнө манай сайт мэдээлэлж байсан.

Тост, Тосон бумбын нуруу гэх газрын хамаг талбайг ганцаар авсан гол компани болох “Саус гоби коэл транс” гэх Б.Чойжилсүрэнг тус нутгийн иргэд эсэргүүцэн шүүхэд өгсөн боловч шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, маргаантай байгаа юм байна. Б.Чойжилсүрэнгийн компанийн авсан 37.221.42 га талбай нь манай нутгийн ойн сан, усан сан бүхий газар байгаа юм. Мөн есөн гайхамшиг, Хөвд булгийн застав хүртэл тэнд байрлаж байгаа аж.

Энэ талаарх зарим зүйлийг Өмнөговь аймгийн “Гурван тэс” сумын Засаг дарга Г.Гангамаагаа дараахь хариултыг өглөө. 

Манай сум ашигт малтмалын 44 лецинзтэй, хайгуулын 26  лецинзтэй Манай сумын 1/3 хэсэг нь тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт ордог. Харин үлдсэн газар нутаг маань уул уурхайн үйл ажиллагаанаас болж сөрөг нөлөө үзүүлж байна.Улстөрчид эдийн засагт хэрэгтэй гэдэг ганцхан шалтгаанаар хамаа замбараагүй лиценз олгочихдог.

Гэтэл энд амьдарч байгаа малчид яаж амь зуух. Хэдэн малаа хэрхэн өсгөх. Олборлолт явагдсанаар ямар нөхцөл байдал үүсэх вэ. Улсад нэн ховордсон ан амьтан устаж үгүй болох зэрэг маш олон асуудлыг огт тоодоггүй, тоохыг ч хүсдэггүй нь үнэхээр гайхмаар байна. Тэд Тост, Тосон бумбын ууланд лиценз өгөх боломжтой юу.

Төрийн тусгай хамгаалалтад авах ямар шаардлага байгаа гэдгийг сонсохыг ч хүсэхгүй байна. УИХ-ын гишүүд ганц удаа ч болов ирээд, манай сумын нөхцөл байдалтай танилцаасай гэж хүсч байна.

Одоогоор бид энд олгогдсон лицензүүдийг цуцлуулах гэж хөөцөлдөөд, шүүхээр ороод явж байна. Өнөө маргаашгүй ажлаа эхлэхэд бэлэн болчихоод байгаа ашиглалтын лицензтэй нь “Саус гоби коэл транс” компани байна. Бид ямар ч байсан ашиглалт явуулахыг хориглоод одоогоор уг компанитай шүүхдэлцэж байгаа.

Б.Чойжилсүрэнгийн компанийн авсан 37.221.42 га талбай нь манай нутгийн ойн сан, усан сан бүхий газар байгаа юм. Мөн есөн гайхамшиг, Хөвд булгийн застав хүртэл тэнд байрлаж байгаа" гэсэн юм. 

Тус нутгийн байгаль хамгаалагч залуу амиа алдаад сар болох гэж байна. Одоогоор талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулаагүй байна. Учир битүүлгээр амиа алдсан талийгаач цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байсан аж. Талийгаач залуугийн талаар нутгийн иргэдээс тодрууллаа. 

"Гурван Тэс" сумын иргэн Ш.Эрдэнэ: - Энэ амиа алдсан залуу өөрөө биологч залуу. Манай сумын иргэд дунд маш нэр хүндтэй. Манай  нутгийн төлөө бүхнээ зориулж явсан  бөгөөд амиа алдсанд харамсч байна. 

"Гурван Тэс" сумын иргэн Н.Батхүү: - Бид нар цоохоо ирвэсээ хамгаалах, цоохон ирвэс байгаа газар нутгийн хамгаалахад хамтарч ажиллаж байсан. Маш харьцаа сайтай, малчид бид нарт ойлгохгүй юмыг хэлж өгдөг зөвөлдөг ийм залуу байсан. Бид нарт цоохор ирвэсийг яаж хамгаалах талаар үнэтэй зөвөлгөө өгдөг байсан. Үнэнч шударга залуу байсан.

“Гурван тэс” сумын Засаг дарга Г.Гангамаагаа: -Талийгаач залуу өмнө нь халдлагад өртөж байсан. Тухайн үед манай сумын цагдаа нар хэргийг шалгаж, маш олон хүнийг байцаасан байдаг. Гэвч сэжигтэй этгээд олдоогүй. Хэргийн талаарх зүйлийг сумын цагдаагийн газрын ахлагчаас асуусан нь дээр байх. Түүний нас барах шалтгаан юу байсан эсэхийг би хэлж мэдэхгүй ч ямар ч байсан Тосон бумбын нуруунд замбараагүй олон лиценз өгсөн нь маш их сөрөг зүйлийг дагуулж байгаа. Цаашид ч мөн лицензтэй холбоотой асуудлууд гарахыг үгүйсгэх аргагүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment