Cүүлийн долоо хоногт том оврын автобусны жолооч осол гаргасаны улмаас хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Гэтэл өчигдөр дахин нэг иргэн Рейлбуст дайруулж амиа алджээ. Тодруулбал Баянгол дүүргийн 20-р хороонд рейлбуст хүн дайрагдлаа” гэсэн мэдээлийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад төмөр замын 399-р км-ийн 8-р зуутад Сонгинохайрхан дүүргийн 23 хороонд суух 30 настай эрэгтэй Б Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн Рейлбуст дайрагдаж нас барсан байжээ. Хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Рейлбуст дайруулж амиа алджээ
2015-12-02 18:51:00