-8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /бүрэн эхээрээ/

2015-11-11 12:22:00

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хариуцсан ажлын хэсэг УИХ-ын даргад боловсруулсан хуулийн төслөө өргөн барьсан билээ.  Улсын Их Хуралд суудалтай бүх нам, эвсэл буюу Ардчилсан нам, Монгол Ардын нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам, мөн бие даагч гишүүдийн төлөөлөл болох Улсын Их Хурлын нийт гишүүний 60 гаруй хувь нь гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн.  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн байгууллын талаар Үндсэн хуульд тусгасан зарчмыг хөндөхгүйгээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцан хамаарал, тэнцэл, эрх мэдэл хоорондын ялгаа заагийг тодорхой болгохоор тусгасан гэх. Гэвч үүнд Монгол Улсын Үндсэн хууль биш “Монгол Улсын Эх хууль” гэж нэрлэнэ. Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь давхар дээлээ тайлна. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгохгүй. Засгийн газар 9 яамтай байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилно, чөлөөлнө, огцруулна. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа сунгагдана.  УИХ 99 гишүүнтэй болно гэх зэрэг онцлох заалтууд байгаа юм. Ингээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 114