8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2015-12-03 10:42:00

Хонь (3/21-4/19)

Гэмээ наминчлах, ёс суртахуунаа цэвэршүүлэх, мэдээлэл авах өдөр. Залилах мэхлэх эрсдэлтэй аливаа үйлд тохиромжгүй. Худалдаа наймаа хийх, санхүүгийн ажил дуусгахад таагүй. Үдийг гэртээ гэр бүлийнхэнтэйгээ галын дэргэд өнгөрөөхөд тохиромжтой. Гараг нарны эсрэг оршиж байгаа тул элдэв уруу таталганд орохгүй байхыг одод эрхэс зөвлөж байна. Сонирхдог зүйлээ хийх нь энэ үдшийг таатай өнгөрөөх арга мөн. Зүүд биелэх магадлалтай.


Үхэр (4/20-5/20)

Бодож төлөвлөснөө хийж гүйцэлдүүлэх, эхлүүлсэн ажил хэргээ амжилттай дуусгахад тохиромжтой өдөр. Сүүлийн үеийн туршид бодож санаж байгаа санаа тань богинохон хугацаанд жин дарахаар хэмжээний үр дүнг авчирах магадлалтай. Таны эрч хүчтэй байдал, чиглэсэн үйл хөдлөл нь ололт амжилтыг дагуулах болно. Нийгэмд эзлэх байр суурь сайн тал руу өөрчлөгдөж, нэр хүнд тань ажил албан дээрээ ч, гэр бүлдээ ч өсөн бэхжинэ. Өдрийн хоёрдугаар хагаст даарч хөрөх, ханиад томуу зэрэг вируст халдвараас сэргийл.


Хамтатгах (5/21-6/21)

Идэвхитэй өдөр. Өнөөдөр таны амьдралын болон сексийн чадамж нэмэгдэх өдөр. Гэхдээ хэн нэгэнд муу зүйл хийсэн бол энэ нь таньд эргэж ирнэ гэдгийг сануулая. Гэнэтийн саад тотгор, хэн нэгний явуулга таны зорилгод сөргөөр нөлөөлж болзошгүй. Ажил хэрэгт эрүүл ухаан, дадлага туршлагаараа хандаарай. Энэ нь амжилтад хүрэхэд туслана. Өөрийн аливаад санал санаачлагатай, мохошгүй байж чаддаг байр сууриа бататгах арга замыг нээ. Ахимаг насныхан бусадтай харьцах харьцаагаа анхаараарай. Учир нь бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлэх магадлалтай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Ажил хэргийн үйл ажиллагаанд идэвхи гаргахгүй байхыг од гарагс сануулж байна. Шалтгаангүйгээр сэтгэлийн өөрчлөлт болон уналтууд тохиолдон зорьсон зорилгодоо хүрэх үйлсэд саадыг үүсгэнэ. Эргэн тойрны хүмүүс болон түнш, ивээн тэтгэгчтэйгээ харилцах харилцаа муудаж болзошгүй. Энэ өдөр аливаад хэт зүтгэл гарган идэвхийлэн ажиллахын хэрэггүй. Ихээхэн цаг хугацаа оюун ухаан, хүч чадлаа зарцуулсны үр дүнд санхүү бизнест бага зэргийн ашиг олох боломжтой. Гэвч энэ нь таны хүсэн хүлээж байсан хэмжээнд хүрэхгүй нь бололтой.


Арслан (7/23-8/22)   

Ашигтай чухал үйл явдал болох өдөр. Туршлага солилцох, эрүүл мэндээ бэхжүүлэх, барилга барьж эхлэхэд сайн. Бодит байдалд хандах хандлагаа өөрчилж чадвал аюултай нөхцөл байдлаас зайлсхийж чадна. Удаан хугацаанд хэрэгжих ажил хэрэг эсвэл нэмэлт үүрэг даалгавар давхар хариуцаж өөртөө ачаалалтай ажилла. Шинээр эхлэж буй ажил тань таныг маш их амжилтанд хүргэж магадгүй. Ажил болон гэр бүлийн амьдралаа хооронд нь зөв зохицуулснаар аз жаргалыг мэдрэх болно.


Охин (8/23-9/22)    

Чухал ажил хэргийг эцэслэн шийдвэрлэх, гэрээ хэлэлцээр байгуулахад сайн өдөр. Сүүлийн үед таны бодлоос салахгүй байсан асуудлуудыг ашигтайгаар шийдэх боломж өнөөдөр тохиох бололтой. Шинээр хэрэгжүүлэх төсөл төлөвлөгөөгөө өөр арга замаар, аль эсвэл шинэ ажил хэргийн түнш, ивээн тэтгэгчидтэй хамтран хэрэгжүүлвэл амжилтыг олно. Болж буй үйл явцад зөв үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж чадваас амжилтыг олж, ашиг орлого арвин байхыг од гарагс амлаж байна. Хувь заяаны эргэлт, өөрчлөлттэй эр зоригтойгоор нүүр тулгараарай.


Жинлүүр (9/23-10/22)   

Идэвхгүй хүнд байж мэдэх өдөр. Хувийн амьдралын асуудлуудад анхаарлаа хандуулан ганцаараа байж бодож тунгааж болох юм. Төлөвлөсөн уулзалт, ярилцлага, томилолт явцгүй болох бололтой. Таны хувьд тэсвэр тэвчээр гаргах, олон талаас нь шалгаж нягталсан зөв дүгнэлт хийх хэрэгтэй байна. Хайртай хүнтэйгээ нийцтэй байснаар аз жаргалыг хүртэж чадна. Үдээс хойшхи цаг хугацаа тайван амгалан, бие биедээ сэтгэл хангалуун үлдэж чадахыг од гарагс амлаж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Эмэгтэйчүүдийг анхаарах шинж тэмдгүүд хүлээж байна. Энэ нь магадгүй нийгмийн өсөлтийн ирээдүй эсвэл баглаа цэцэгс байж болох юм. Ирээдүйн төлөвлөгөөг зохиох тохиромжтой үе бараг бүгдийг удахгүй хэрэгжүүлж чадна. Эрэгтэйчүүд гэнэт бүрэн гүйцэт ойлгоогүй гэнэт ирсэн мэдрэмжинд автах болно.


Нум (11/22-12/21)   

Зорьсон зорилгодоо хүрэхэд тохиромжгүй өдөр. Магадгүй, танд ажил дээрээ ч, гэртээ ч нэр төрөө хамгаалах хэрэг гарна, учир нь ертөнцийг үзэх үзэлд сөрөг хандлага үүснэ. Өөрийн мэдрэмж саналаа үгээр илэрхийлэхдээ тийм ч их найдахгүй байсан нь дээр. Үйл хөдлөл тань одоо мянган үгнээс илүү чанга байна. Өнөөдөр хамгийн сайн сайхан зан чанараа харуулж, өдөөн хатгалганд бууж өгөхгүй байхыг зөвлөж байна.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр ямар нэгэн агуу зүйлийг бүтээн туурвих боломж танд гарч ирнэ. Бүтээж туурвих ажилдаа ханцуй шамлан орохыг од гарагс зөвлөж байна. Хийсэн бүхэн бүтэлтэй болох ба юу ч таны сэтгэл санааг үймүүлэхгүй байх болно. Муу санаатнууд хэсэг хугацаанд таныг тайван орхисон тул та болон таны эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа сайхан, халуун дулаан байдалд байна. Үдшийг найз нөхөд, аль эсвэл ойр дотны хүмүүстэй харилцан ярилцаж өнгөрөөвөл зохилтой.


Хумх (1/20-2/18)   

Цэгцтэй өдөр. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйлдэл хийхгүй байх нь дээр, учир нь энерги ба цагаа хоосон ярианд зарцуулна. Өөрийгөө ялахтай холбоотой өдөр. Одод нь хэрэггүй уулзалтаас татгалзах, бодит зүйлд шүүмжлэлтэй хандах, тэвчихийг зөвлөж байна. Бүх асуудлууд нь шууд ба шууд биш утгаар таны санхүүтэй холбоотой байна. Хуучин өр нэхэгдэх болно, шинэ ажлын тухай санаа зовинох эсвэл ойрын төрөлдөө туслах гэх мэтээр. Үдээс хойш санхүүгийн алдагдал гарах аюул байна, Үнэтэй зүйлээ эвдэх эсвэл алдаж магадгүй. Зүүд ба сэрүүндээ цаг эвдэрвэл гай ба алдагдал болно.


Загас (2/19-3/20)

Чухал өөрчлөлтүүд хийгдэх, гэнэтийн таагүй мэдээг хүлээн авах өдөр. Магадгүй, танд хэн нэгэн ашигтай ажлыг санал болгож мэднэ. Харин зөвшөөрөх гэж яарсны хэрэггүй, тэгж эс чадваас алдаа дутагдал гаргах, бусадтай харилцах харилцаанд ноцтой таагүй байдлыг үүсгэх уршиггайг анхаарахад илүүдэхгүй. Хэрвээ та ялахыг хүсэж байгаа бол асуудлаа эрт шийдэх гээд хэрэггүйг анхааруулж байна. Өдрийн хоёрдугаар хагаст биеийн эрүүл мэнд муудаж, айдас хүйдсийг мэдэрч, муу зөн совин татах магадлалтай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment