8o
Улаанбаатар хот
mobile menu

Гаалийн байцаагч нарыг бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна

2015-12-03 11:09:00

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн нарын хүмүүсийг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй юм. Дээрх эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүст батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл