8o
Улаанбаатар хот
mobile menu

Алдаа гаргасан албан хаагчдад сахилгын шийтгэлийг ногдуулсан байна

2015-12-03 11:11:00

Авлигатай тэмцэх газар нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж зөрчил гаргасан албан тушаалтнуудад хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг. Тус газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу хууль тогтоомж зөрчсөн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ц.Жамсран, Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Сайнгэрэл нарт “Сануулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл