8o
Улаанбаатар хот
mobile menu

Увсад олон хүүхэд хоолонд хордсон учраас сургуулийг нь хаажээ

2015-12-03 12:26:00

Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор хоёрдугаар сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Учир нь дотуур байрны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн тул аймгийн онцгой комисс хуралдаж, өвчнийг газар авхуулахгүй яаралтай таслан зогсоох үүднээс тус сургуулийг тав хоногийн хугацаатай ийн хаасан байна. Цогцолбор сургуулийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийг мөн амраах аж. Үүнээс гадна энэ сарын 20 хүртэл хүүхдүүдийг хамруулсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг аймгийн нийт сургуулийн захирлуудад даалгажээ. Одоогоор дотуур байрны 43 хүүхэд аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Нийт тандалт судалгаанд 1657 хүүхдийг хамруулснаас 167 нь буюу арван хувьд нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. 154 хүүхдээс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд 44 хүүхдээс “Sh.Flexneri”нян илэрсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл