8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

2015-12-03 12:40:00

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон олон улсад тэмдэглэдэг. Тэгвэл эл тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд  “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” уриан дор тэмдэглэж байна. Мөн  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал, төрөөс баримталж буй бодлого хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийнэ. Үүнээс гадна Хүүхдийн төлөө үндэсний газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг  дэмжих үйлчилгээний төвийн үйл ажиллагааг нээх гэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл