8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобусны жолооч ганцаараа буруутай биш

2015-12-03 17:19:00

Бидний нийтийн тээврээр үйлчлүүлэх соёл, жолооч нарын соёл, өвлийн цагт зам арчилгааны асуудал нийтийн тээврийн осол гарах шалтгаан болдог. Замын цагдаагийн газраас нийтийн тээврийн ослуудын ихэнх нь автобусны жолооч буруугаас үүдэлтэй гэж мэдээлж байна. Гэтэл судалгаагаар бол тэд 100 хувь буруутай биш. Бусад нь чиг бас буруутай.

Бодит жишээ дурьдвал -

1. Хүүхдээ дагуулсан жирэмсэн бүсгүй буудал ойртоод ирэх үед, гүйцэт зогсоогүй байхад нь суудлаасаа босоод, автобус бага зэрэг тормослоход өвдөглөж унав. Шагай нь бага зэрэг хавдав. Жолооч л буруутай гэж цагдаа тогтоов. Тийм болохоор Жолооч ажлаасаа 5 хоногийн чөлөө аваад бүсгүйг жирэмсэн байсан болохоор эход харуулна, эмчид үзүүлнэ, бариачид шагайг нь бариулна. Эргээд бодвол: Бүсгүй өөрөө үргэлж ултай өндөр гутал өмсөж явсан.Хөдөлгөөн гүйцэт зогсоогүй байхад боссон. Эсвэл зүгээр хажууд явсан хүн тосоод авч болох байлаа. Эсвэл анхнаас нь түшээд босгож болох байлаа.

 2. Автобус хүнээ авч дуусаад эцсийн буудлаас хөдөллөө. Зорчигчийн хаалгаа хаангаа хөдөлгөөнөө эхлэв. Нэг согтуу нөхөр хөдөлж эхлэнгүүт нь хаалга хаагдаж байх үед үсэрч буугаад унаж гараа гэмтээв. Цагдаа жолоочийг буруутай гэж тогтооно. Эргээд бодвол: Унаа хөдөлж байхад үсэрч буудаг хүн байх уу.

3. Хархорин захын явган хүний гарцын ойролцоо төв замын 1-р эгнээ битүү мөс. Учир нь тэнд огт нар тусдаггүй. Байшингийн сүүдэр таардаг. Жаахан цас хялмаалаад орлоо. Мөсөн котек болсон зам дээр Том оврын автобусны жолооч аажуухан явж байна. Гэвч яг тэр мөсөн дээр алсаас тормоос гишгээд гишгээд зогссонгүй урд машинаа мөргөлөө. Ахиад л жолооч буруутай. Тэр замыг цэвэрлэх ёстой байсан ТҮК ямарч хариуцлага хүлээхгүй. Урд машинаа мөргөсөн хохиролыг жолоочийн хариуцлагын даатгалаар барагдуулна. Харин автобусанд гарсан хохиролыг жолооч л төлнө. Эргээд бодвол: Олон хоног тогтсон мөсийг арилгахгүй яасан ТҮК вэ.

4. Хувийн компанийн автобусны жолооч нар өглөө 06.30 -аас үдэш 21.30 хүртэл 7 хоногийн 7 өдөр ажилладаг. 14 хоногт нэг удаа амарна. Компани нь чиг тэр, жолооч нь чиг тэр цалин, мөнгөө бодож ингэж ажилладаг. Ингэж ажиллаж байгаа хүмүүс хүний амь насыг хариуцаад л явж байна. Эргээд бодоход: Нийтийн тээврийн зорчигч нар мөнгөө төлөхгүй 500 биш 400, 300 хийнэ. Эсвэл жолоочийн нүдийг хариулж байгаад туулайчилна. Ингээд л нийтийн тээврийг дампууруулах шалтгааныг зорчигч өөрсдөө тавина. Алдагдалтай байна автобусны мөнгө нэмье гэхээр бослого гаргана. Иргэн бүр дор бүрнээ хичээж, иргэний үүргээ биелүүлээд байвал яахан ийм явдал болох билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Chaasdaa
2015/12/25 103.17.108.42