8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын мэргэжилтэн цагдаад зөвлөнө

2015-12-04 08:20:00

Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд "КОЙКА" Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Солонгос Улсын зөвлөх мэргэжилтэн Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвд ажиллахаар болжээ.Зөвлөх мэргэжилтэн нь тус төвд зургаан сарын хугацаатай ажиллаж, цагдаагийн байгууллагын сургалт, хүний хөгжлийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, материалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна. Мөн албаны нохой сургаж, дадлагажуулахад зөвлөн туслах, зохион байгуулагдаж буй сургалтад багшлах, ном, гарын авлага, зөвлөмжийг боловсруулах ажилд ч хамтран туслалцах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
AMERIKUUDIIN DAALGAVARAAR IRSEN SOLONGOS, SONGUULIIN UER NEG UM BOLOH NI DEE
2015/12/30 103.17.108.42