8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2015-12-04 09:23:00

08.30 цагт: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн Холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.
09.00 цагт: “Монгол орны хөрс, газрын гадарга” үндэсний эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал МУИС-ийн дугуй зааланд болно.
09.00 цагт: Худалдаа аж үйлдвэрийн танхимын баруун талд байрлах "Corporate Convention Centre"-т бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслол болно.
09.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2015 оны 12-р сарын 4-нд Төрийн ордны хурлын А танхимд болно
11.00 цагт: Хөдөө аж ахуйн биржээс үйл ажиллагааныхаа талаар болон нэмэлт хувьцаа арилжих тухай мэдээлэл хийнэ. Хаяг: "JB" plaza-ийн 7 дугаар давхарт 701 тоот
 
11.00 цагт: Энэ сарын 7-нд Монгол Бөхийн өргөөнд болох Завхан нутгаас төрөн гарсан гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэх “Очирвааний алдартнууд " тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал"Монгол ньюс" мэдээллийн төвд болно.
11.30 цагт: Хилийн чанадад оршин суугаа Монгол улсын иргэд Нийгмийн даатгалд цахимаар хамрагдах шинэ үйлчилгээний албан ёсны нээлтийн ажиллагаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд болно. 
14.00 цагт: Монголд анх удаа гэр бүл, хүүхдэд хандсан "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал" сургалт Нийслэлийн засаг захиргааны 5-р байр буюу Нийслэлийн иргэний танхимд болно.
14.00 цагт: "Эрүүл, аюулгүй ажлын байр" форум Туушин зочид буудалд болно.
14.00 цагт: "Олон улсын сайн дурынхны өдөр 2015" -ийн үйл ажиллагаа НҮБ-ын байрны хурлын танимд болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл