8o
Улаанбаатар хот
mobile menu

Найз бүсгүйгээ хөнөөсөн гэх Г.Алтанхүүгийн шүүх хурал болно

2015-12-04 09:40:00

Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд  болно. Анхан шатны шүүхээс түүнийг найз охиныхоо амь насанд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон гэж үзэж, 3 жилийн хорих ял оноосон юм.  Өөрөөр хэлбэл, хэдийгээр Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины  гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг.Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар тус шүүх талийгаачийн гэрийнхний гаргасан гомдлыг хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингэснээр Г.Алтанхүүгийн хэргийг дахин шалгаж, ийнхүү шүүхэд шилжүүлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл