8o
Улаанбаатар хот
mobile menu

”Мэргэжлийн хяналтын байцаагч байна 210 мянгыг өгчих”

2015-12-04 10:27:00

Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэхийг завджээ.Өчигдөр 14:00 цагийн үед цагдаагийн байгууллагад "Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах нэгэн дэлгүүрт үл таних эрэгтэй хүн орж ирээд “Мэргэжлийн  хяналтын байцаагч  байна. Зөвшөөрлийг чинь найман нэр болгож өгье 210.000 төгрөг өгчих” гэлээ шалгаж өгнө үү” гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд оршин суух хаягтай 21 настай, эрэгтэй У нь бусдыг залилан мэхлэх гэж байсныг илрүүлсэн байна. Түүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.Хэн нэгэн, ямар нэгэн албаны нэр барьж, бэлэн мөнгө болон бусад зүйл хүсвэл цаг алдалгүй цагдаагийн байгуулагад хандан шалгуулснаар гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж чадах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mark
YjvJMK http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
2016/05/13 103.17.108.42