16o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн банкны 170 орчим тэрбум төгрөгний хэргийг АТГ-д шалгуулахаар хандлаа

2015-11-11 13:44:00

Иргэн Б.Цогтгэрэл “Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, “но”-той гүйлгээнүүдийг АТГ-аар шалгуулж байгаа. Тэрбээр энэ удаад Хөгжлийн банкны гүйлгээг АТГ-аар шалгуулахаар болжээ.Тэрбээр энэ тухай “ Хөгжлийн банкыг АТГ-аар шалгуулна. Учир нь 170 орчим тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

 

Уг гүйлгээ нь албан тушаалаа ашигласан, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, бусадтай үгсэн хуйвалдаж их хэмжээний ашиг олсон, эрх мэдлээ хэтрүүлсэн, бусдыг хохироосон, мөнгө угаасан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэж сэжиглэж байна. Тиймээс 170 орчим тэрбум төгрөгтэй холбоотой хэрэг гарсан байж болзошгүй учраас АТГ-аас шалгуулах гэж байна" гэлээ. Тэрбээр өнөөдөр шалгуулах хүсэлтээ АТГ-т өгсөн юм.

 

Тэрбээр өргөдөлдөө шалгуулах хүсэлтүүдээ тодорхой дурдсан байна. Бидэнд олдсон мэдээллээр, Н.Мөнхбат захиралтай Хөгжлийн банктай холбоотой олон ноцтой баримт гарч ирснийг Авлигын эсрэг хуулийн 9.1; 9.2-т заасны дагуу дараах зарлагын гүйлгээнүүдийг шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.  

Үүнд :

  1. 2015.01.28-ны өдрийн Монголын Банкны холбоонд шилжүүлсэн гишүүнчлэлийн татвар болох 6,000,000 төгрөг.
  2. 2015-02-06-ны өдрийн "Euromoney Institutional Investor Limited"-д 50,956,102 төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн сургалтын төлбөр
  3. 2015-03-23-ны өдрийн "Pricewaterhouse advisory LLC"-д 55,711,880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хувь.
  4. 2015-02-26-ны өдрийн "Интернэшнл инвестмент" банкинд 1,140,199,677 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт
  5. 2015-03-17-ны өдрийн Сангийн яамнаас "Эрдэнэс Оюу толгой" 192,591,000 төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ-зээл олгосон гүйлгээ
  6. 2015-04-17-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 18,200,000 төгрөгийн 2/181 тоот гэрээний МҮОНРТВ-ийн нэвтрүүлэг цацалтын төлбөр
  7. 2015-04-03-ны өдрийн "Эрдэнэс Оюу толгой" ХХК 680,496,386 төгрөгийн зээл олголт-зөвлөх үйлчилгээний төлбөр
  8. 2015-06-08-ны өдрийн "International investment bank"-д 1,134,371,250 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт
  9. 2015-06-11-ний өдрийн Монголбанк 144,786,809,891 төгрөгийн Векселийн төлбөр
  10. 2015-06-16-ны өдрийн Монголбанк 1,944,353,401 төгрөгийн Векселийн төлбөр-алданги
  11. 2015-06-16-ны өдрийн Монголбанк 6,193,938,488 төгрөгийн Векселийн төлбөр
  12. 2015-07-08-ны өдрийн С.Ган-Эрдэнэ гэгч этгээдэд өгсөн 55,000,000 төгрөгийн ТУЗ-ийн №41 тогтоолын дагуу санхүү дэмжлэг олгосон гүйлгээг
  13. 2015-08-05 Standart and Poor's Limited - 168,938,813 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал
  14. 2015-09-01-ний өдрийн "Маyer Brown"-д 123,594,797 төгрөгийн ВТБ банкны зээлтэй холбоотой хуулийн үйлчилгээний төлбөр
  15. 2015-09-01 өдрийн - Эрдэнэс оюу толгой ХХК - 622,888,979 төгрөгийн Зээл олголт
  16. 2015-09-22-ны өдрийн "Гранд мед" ХХК-д 22,124,500 төгрөгийн 2/469 тоот гэрээ УСҮ-н урьдчилгаа төлбөр зэрэг зарлагын гүйлгээнүүд Шилэн данс дахь мэдээлэлд тавигдсан байна гэжээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment