8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурхай мэдээ: Г.Алтанхүү "Би гэмшиж байна, Өршөөлийн хуулинд хамруулж өгөөч" гэлээ

2015-12-04 11:34:00

Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хэрцийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж шүүгчид шийдвэрээ гаргахаар завсарлага авлаа. Анхан шатны шүүхээс түүнийг найз охиныхоо амь насанд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон гэж үзэж, 3 жилийн хорих ял оноосон юм.  Өөрөөр хэлбэл, хэдийгээр Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг. Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар тус шүүх талийгаачийн гэрийнхний гаргасан гомдлыг хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингэснээр Г.Алтанхүүгийн хэргийг дахин шалгаж, ийнхүү шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх хурлын үеэр сэжигтэн Алтанхүү "Би гэмшиж байна. Миний хоригдсон хугацааг оруулаад Өршөөлийн хуулинд хамруулж өгөөч гэж хүсмээр байна. Хохирогчдоос нэхэмжилсэн 22 сая төгрөгийн хохирлыг барагдуулах болно" хэмээжээ. Тэрбээр 2013-2015 оны хооронд хоёр жил саатуулагдаад байгаа юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ийм арчаагүй царайлж байгаа амьтанаас бөөлжис цугаж байна. Эмгтэй хүнд эр бяраа гаргаж хүн харахын аргагүй, амьд явахын аргагүй зодож, амь насанд нь хүрчихээд өршөөлд оруулаач гэж гуйх ичмээр юм. Эр хүн гэхэд үхэж далд ор. Хэргээ хариуцаж ял зэмээ хүлээж
2016/03/15 103.17.108.42
eniig buudaagui yumuu,dald oroochee nud horsood bna
2015/12/23 103.17.108.42