-8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хуульд өөрчлөлт оруулсанаар хэн хожих вэ?

2015-11-11 12:46:00

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль 1992 онд батлагдсан. Үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр долоон нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Энэ нь тухайн үед дордуулсан долоон өөрчлөлт гэгдэж багагүй шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл 15 жилийн дараа ийн Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах гэж байна.

Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулахаар УИХ-ын Н.Батбаяр тэргүүтэй гишүүд өнгөрсөн долоо хоногт мэдүүлсэн. Тэгвэл уг асуудал олон нийтийн дунд томоохон асуудал үүсгээд байгаа юм. Тодруулбал өргөн барьсан үндсэн хуульд гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилно, чөлөөлнө, огцруулах эрх мэдэлтэй болжээ. Өмнө нь энэ асуудлыг Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар батлуулдаг байсан бол одоо зөвхөн танилцуулахад л хангалттай болж.

Түүнчлэн үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно хэмээн өөрчлөх санал оруулжээ. Ингэснээр Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь давхар дээлээ тайлна гэсэн үг юм. 

Ерөнхийлөгчийг ард түмэн сонгохгүй. Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн биш УИХ, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын дарга нар нууц санал хураалт явуулж сонгох гэнэ.

Мөн  УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 99 болгох, УИХ-ын бүрэн эрх таван жил байх гэх мэт зөвхөн өөрсдөд ашигтай байдлаар үндсэн хуулийг өөрчлөхөөр оруулж иржээ. Ардчилсан улсад амьдарч буй иргэд улсын тэргүүдээ сонгох эрхтэй байдаг. Тэгвэл уг үндсэн хууль иргэдийн эрхийг зөрчсөн улстөрчид эрх мэдлээ удаан хадгалахын тулд ийн үндсэн хуульд гараа оруулж эхэллээ.  

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгууль болохоос зургаан сарын өмнө хийх ёстой. Ингэхийн тулд заавал ард нийтийн санал асуулга явуулахаар хуулиндаа зааж өгсөн байдаг. Тэгвэл шинээр гаргаж буй үндсэн хуулийг энэ ондоо багтаан хэлэлцэх ёстой болж байна. Ийм давчуу хугацаанд эцэг хуулиндаа өөрчлөлт оруулахыг УИХ дахь МАН-ын гишүүд, бие даагчид  мөн АН-ын зарим гишүүд эсэргүүцэж байгаа юм. Юуны тулд тэд ийн яарч байна вэ, Н.Батбаяр тэргүүтэй нөхдийн ард хэн  байна вэ гэх мэт олон асуултын тэмдэг олон нийтийн дунд цуварсаар байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Засгийн газрын тэргүүний эрх мэдэл нэмэгдэнэ. Одоогийн засгийн газар огцруулахаар 17 гишүүний гарын үсэг зурсан байгаа. Одоо 2 гишүүн гарын үсэг зурхад УИХ-аар хэлэлцэнэ. Засгийг огцруулах сонирхолтой хүмүүс нэлээдгүй байгаа. Тэгвэл үүнээс хамгаалж яаран эцэг хуульдаа өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа бололтой.

 Энэ сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулахаар зааж өгсөн. Хямралтай хасаж, танана гэж ярих мөртлөө уг санал асуулгад 5.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Энэ засгийн үг, үйлдэл нь зөрж байгаа нэг жишээ юм.

Үндсэн хуульд өөрчлөх хэнд ашигтай вэ. Ерөнхийлөгчийг парламентийн гишүүд сонгож, засгийн тэргүүнд хяналт тавих, сайд нараа сонгох эрхгүй парламент хэнд ашигтай вэ. Хэн ингэж эрх мэдлээ хадгалж зөөлөн сэнтийд дахин суухыг хүсээд, хэнд зориулан үндсэн хуульдаа гар хүрнэ вэ гэх мэт олон асуулт гарч ирж байгаа. Улстөрчид иргэдийг царайчлан сонгуулийн өмнө "Шрекийн муурны нүд" гарган гуйж эхэлдэг. Тодруулбал одоо иргэдийг гуйдаг үе.



Сонгуулийн тухай хуулийг өөрчилж листээр гишүүдийг томилдог болсон. Ингэснээр листээр намдаа их мөнгө өгсөн хүмүүс орж ирсэн гэхэд болно. Тэгвэл тэд дахин өөрсдөдөө ашигтай хувилбар оруулж ирж байгаа нь энэ юм. Тодруулбал 76 гишүүний суудлыг 99 болгожээ.  76 байхдаа яаж хэрхэн өөрт болон, фракцдаа ашигтай ажиллах вэ гэж бодож байгаа хүмүүс 99 болоод дээрдэх үү. Үндсэндээ чанарыг ялгаа байхгүй.

Энэ бол парламентийн гадна үлдсэн хэдэн нөхдөө оруулж ирэх гэсэн башир арга. Түүнчлэн парламентад үгэнд ордоггүй гишүүд нь Засгаа огцруулна гээд л гарын үсэг цуглуулдаг. Тэгвэл үндсэн хууль өөрчлөгдсөнөөр парламентийн гишүүн засаг огцруулах эрх мэдэлгүй. Гагц Засгийн тэргүүн Ерөнхий сайд л Засгийг огцруулах эсэхийг шийдэх аж. Энэ бол одоогийн Ерөнхий сайдад хэрэгтэй байгаа ганц заалт гэж болно. Учир нь түүнийг тэргүүлж буй Засгийг сүүлийн хэдэн сар УИХ-ын гишүүн Г.Уянга огцруулна хэмээн гарын үсэг цуглуулснаар одоо 2 гишүүний гарын үсэг дутаад байгаа юм. Ерөнхий сайд нь сайд нараа томилдог болсноор хэн ерөнхий сайдад тал зассан нь 4 жил сайд хийх боломжтой болж байгаа юм. Энэ мэт өөрсдөдөө ашигтай хувилбар, иргэдэд ямар ашиггүй дордсон үндсэн хууль оруулж ирж байгаа нь цаана хэн нэгний томоохон эрх ашиг яваад байна гэж хардах хүмүүс олон байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sequoia
I found myself nodding my noggin all the way thrhguo. http://lwaxprgzhk.com [url=http://bswlpagncak.com]bswlpagncak[/url] [link=http://hkuexjeej.com]hkuexjeej[/link]
2016/04/21 103.17.108.42
Laneta
No <a href="http://wcmrmfyfo.com">conltaimps</a> on this end, simply a good piece.
2016/04/21 103.17.108.42
Gracye
Arteclis like this are an example of quick, helpful answers. http://vdakuoeef.com [url=http://ygezhv.com]ygezhv[/url] [link=http://jpckeopbp.com]jpckeopbp[/link]
2016/04/20 103.17.108.42
Avari
Dude, right on there <a href="http://loljdh.com">bretroh.</a>
2016/04/20 103.17.108.42
Liliam
Please teach the rest of these internet hognaoils how to write and research!
2016/04/19 103.17.108.42
Chamomile
If you want to get read, this is how you shluod write.
2016/04/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 158