4o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс Таван толгой”-г тойрсон зөрүүтэй мэдэгдэлүүд

2015-11-15 16:48:00

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсан. "Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид хэвлэлийн хурал хийх үеэр “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан. Тэрбээр өөрийгөө шатаахаасаа өмнө  “Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн.  Дахиад 200 гаруй ажилтанг халах гэж байгаа. Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” гэж мэдэгдэл хийсэн юм.

 

С.Эрдэнэ тус компанид дөрвөн жил ажиллаж байгаа бөгөөд долоон хүүхэдтэй өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн нь юм. Тэрбээр энэ тэмцлийн хэлбэрээ тодорхойлохдоо “Би үр хүүхдүүд эх орныхоо төлөө ийм юм хийсэн хэмээн тайлбарласан. Таван толгой ордын Баруун, Зүүн Цанхийн хоёр уурхай олборлолтоо  түр зогсоод байгаа. Энэ нь олборлогч компанийн сонгон шалгаруулалт, нүүрсний зах зээлийн үнэ ханштай холбоотой, арванхоёрдугаар сараас олборлолтоо эхэлнэ  гэж  “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 56.2-т “Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй”  гэж заасны дагуу 200 гаруй ажилтанд сул зогсолтын мөнгө олгож буй. Өөрөөр хэлбэл үндсэн цалингийнх нь  60 хувийг өгч байгаа боловч  урт хугацаанд олгох боломжгүй юм. Эдгээр асуудал нь “Эрдэнэс Таван толгой” компанийг  цаашид санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүй хэмээж буй. Ингээд Зүүн Цанхид олборлолт явуулах гэрээг Хятадын “TT JV CO” компанитай хийх болсон. Гэвч, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид гэрээний нэмэлт өөрчлөлтөд орсон зарим заалтыг эсэргүүцэж байгаа юм. Тэд “TT JV CO” компанид шилжиж  нэг жилийн хугацаанд тогтвортой ажиллах боломжтой. Гэтэл цаашид хэрхэх нь тодорхойгүй учраас энэ гэрээг байгуулах ёсгүй гэж үзсэн хэвээр байна.

 

С.Эрдэнэ үүнийг эсэргүүцэж үгээ хэлж өөрийгөө шатаасан. Харин энэ үйл явдалын дараагаар “Эрдэнэс ТаванТолгой” ХХК-ийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Гэрэлтсансар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр хэлэхэдээ Манай компани хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол “Эрдэнэс ТаванТолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ шүүхэд хандаж асуудалаа шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хуулийн байгууллага үнэн мөнийг тогтооно биз” гэсэн товчхон хариултыг өгсөн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ruvell
You've really imeessrpd me with that answer! http://tcfgeuadf.com [url=http://yritccxisyo.com]yritccxisyo[/url] [link=http://tuursgwja.com]tuursgwja[/link]
2016/04/21 103.17.108.42
Daisy
Haha. I woke up down today. You've <a href="http://kphaglkok.com">chereed</a> me up!
2016/04/21 103.17.108.42
Pebbles
A few years ago I'd have to pay someone for this inatomfrion. http://pwtjizmc.com [url=http://ceoavve.com]ceoavve[/url] [link=http://ztbtayakpiw.com]ztbtayakpiw[/link]
2016/04/20 103.17.108.42
Dillanger
The answer of an <a href="http://lheityqtjq.com">exrtep.</a> Good to hear from you.
2016/04/20 103.17.108.42
Jalen
Suilprsingry well-written and informative for a free online article.
2016/04/19 103.17.108.42
Char
Fell out of bed feeling down. This has brnieteghd my day!
2016/04/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment