Ардчилсан нам гишүүний хариуцлагын журам зөрчсөн хэмээн үзэж нэр бүхий гишүүдээ өчигдөр буюу зургаадугаар сарын 13-нд намаас хасах тухай шийдвэрийг гаргажээ. Б.Мөнхболор, Л.Цандэлэг, Н.Самат, Ч.Бямбаа, Т.Хасбаатар, Х.Золжаргал нарыг хөөх шийдвэр гаргасан байна. Хасах шалтгаан нь "2016 оны ээлжит сонгуулийн хариуцлагатай цаг үед намын үзэл баримтлал, бодлого, мөрийн хөтөлбөр, дүрэм журмыг биелүүлээгүй учир" АН-ын дарга З. Энхболд ийм шийдвэр гаргасан байна. Мөн эдгээр хасагдсан гишүүдийг АН-ын бүх шатанд дэмжихгүй байхыг анхааруулсан байна.
Нэр | Намын албан тушаал |
Б.Мөнхболор | Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн |
Л.Цандэлэг | Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн |
Н.Самат | Баян-Өлгий аймгийн АН-ын гишүүн |
Ч.Бямбаа | Орхон аймгийн АН-ын гишүүн |
Т.Хасбаатар | СБД-ийн АН-ын гишүүн |
Х.Золжаргал | СБД-ийн АН-ын гишүүн |