8o
Улаанбаатар хот
mobile menu

Улс төрчдийн ноён нуруу хаана хугардаг вэ

2016-06-15 08:12:59

Улс төрчдийн ноён нуруу хаана хугардаг вэ

Монголчууд бид мэргэн сонголт хийхэд хэдхэн хоног үлдсэн эдгээр өдрүүдэд улс төрчид иргэдэд хайр зарлаж, тойрог авахын тулд хороо найруулж сууна. Энэ байдал сүүлийн үед хэрээс хэтэрч эхэллээ. Улс төр дэх урвалт. Энэ үг бидний чихэнд ойр сонсогдож, нүдэнд харагдсаар 20 гаруй жил боллоо. Сүүлдээ энэ байдал байх мэтээр иргэд хүлээж авдаг болжээ.  Сонгууль бүрийн өмнө ямарваа нэг урвалт, улс төрийн намуудын өгөө авааны асуудал байнга гарч ирдэг. Энэ бүгдийн цаана том эрх ашиг дагалдаж нуугдаж байдаг. Сонгуулийн өмнө хойно аль ч үед энэ байдал хэрээс хэтэрлээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг төрийн ордонд архи ууж, тамхи татаж байгаа бичлэг цацагдаж,  үүнийг дагаад нэр дэвшиж байгаа олон хүний хүн чанарын асуудал яригдаж байна. Өнгөрсөн 2014 оны 12 сарын 09-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулган  Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг албажуулах гэж цаг сунган хуралдсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр согтуу ирж нэлээд шуугиан тарьж байсан. Үүгээр ч зогсохгүй  спикертээ агсам согтуу тавьсан билээ. Түүний энэ үйлдэл Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.5.Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх гэж заасныг зөрчсөн байгаа юм.   УИХ-ын гишүүний энэхүү ёс бус үйлдлийг  УИХ-ын  Ёс зүйн дэд хороо хэлэлцэх ёстой байсан ч асуудал тэгсхийгээд намжсан. Харин  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг архи, тамхины хууль санаачилж, хэрэгжүүлж шагнал хүртэл авч байсан цаг саяхан. Ард түмний итгэл хүлээн гарч төрд хүчин зүтгэж байгаа эрхэм гишүүн өөрийнхөө санаачилсан хуулийг яаж улан доороо гишгэж байгааг өчигдөр бид дүрс бичлэгээр харуулсан билээ. Хамгийн анхаарал татаж байгаа нь уг бичлэгийг УИХ-ын гишүүн Г.Уянга хийсэн бөгөөд Б.Алтаншагайд “Нэвтрүүлэгтээ оруулж өгөөч”  хэмээн уг бичлэгийг өгсөн  яригдаж байгаа.

Харин УИХ-ын гишүүн Г.Уянгыг өгсөн бичлэгийг сэтгүүлч Б.Алтаншагай, Х.Бат-Ялалт нар аваад хэргийн эзэн Л. Эрдэнэчимэгт бичлэг байгаа тухай хэлж, 50 сая төгрөг авсан аж. Нэг үгээр хэлбэл Л.Эрдэнчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан гэсэн үг. Гэтэл нөгөө эрчүүд “Улстөрчтэй холбоотой нууц бичлэг задлах”-аар хэвлэлийн хурал хийж, 50 сая төгрөгийг нь одоо аваачиж өгнө хэмээн энхийн цагаан тагтаа болж харагдах гэж хичээв. Үнэн хэрэгтээ Х.Бат-Ялалт бичлэг үзүүлж өөрийн Хаан банкны дансны дугаар өгч 50 сая төгрөг авсаныг өөрсдөө ч мөн баталж байгаа. Гэтэл өрсөлдөгчөө муухай харагдуулах гэсэн эрчүүдийн сонголт ард түмэнд дэндүү ядуу харагдав. Бичлэг хийсэн Г.Уянга, тэр бичлэгийг авсан Б.Алтаншагай Х.Бат-Ялалт, хэргийн эзэн Л.Эрдэнэчимэг гээд нэр хүндээ нэг мөсөн алдлаа. Энэ үйл явдал нь өрсөлдөгчөө нам дарах гэсэн улс төрчдийн нэг арга байлаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон сэтгүүлч Б.Алтаншагай нар нэг тойрог дээр өрсөлдөж байгаа. Бичлэг цацсан энэ үйл ажиллагааг өрсөлдөгчөө нам дарах гэсэн үйл ажиллагаа хэмээн иргэд хардаж байна. Тэгэхээр энэ сонгуулиар ямар ч мэргэжилтэй нэр дэвшигч бай “Ёс зүйтэй” хүнийг сонгох хэрэгтэй дахин дахин бидэнд батлан харуулж байна. Хамгийн гол нь худлаа хэлж ард түмнээ луйвардадгүй жинхэн зангарагтай эр хүн, ээжийн охиныг сонгох хэрэгтэй. Тэгж гэмээ монгол улс урагшлана уу гэхээс урваж, шарваж худлаа ярьдаг хэн нэгнийг сонгоод хэрэггүй бид сайн харлаа. УИХ-ын гишүүн Ц. Нямдорж “Энэ сонгуулийн үнэ цэнэ магадгүй эх орон, тусгаар тогтнолын үнэтэй байж мэднэ шүү” хэмээн хэлсэн байна лээ.  Тодруулж хэлбэл, улс төрчдийн ноён нуруу сонгуулийн өмнө хугардаг гэж хэлж болохоор байна. Нэр дэвшигчид сандал суудлын төлөө өөрийнхөө нэр хүндийг баран байж ямар их үнэ цэнээр энэ суудалд суухыг санаархаж байгааг сайн харж мэргэн сонголтоо хийх цаг иржээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongoliin ardchilal, tsoohon hunii huviin omch bish gedgiig ard tumen bugd medne. Irgenii- Zorig -Nogoon namiin uil ajillagaag AN-zarim nohod hyzgaarlah geed baihaa il dald, zohisgui uildlee zogsoo.
2016/06/21 202.179.23.71
  • Recent
  • Most Read
  • Most Comment