-7o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ

2016-06-15 08:13:34

Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ

2016-2017 оны хичээлийн жил их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр  эхэлнэ. Тодруулбал,  12:00-13:40 цагт Монгол хэл бичгийн шалгалтыг авна. Харин 6 дугаар сарын 16-нд 10:00-11:20 цагт Монгол улсын түүх, 13:00-14:40 цагт Хими, 16:00-17:20 цагт Англи хэл,6 дугаар сарын 18-нд 08:30-09:50 цагт Газар зүй, 11:30-13:10 цагт Математик, 14:30-15:50 цагт Биологи, 17:00-18:20 цагт Монгол хэл 6 дугаар сарын 19-нд 08:00-09:40 цагт Физик, 11:30-12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20-15:40 цагт Орос хэлний шалгалт тус тус явагдана. Шалгуулагчид шалгалтын хаана өгөх, суудлын хувиараа мэдсэн байх хэрэгтэй. Мөн шалгалтын байрандаа хоёр цагийн өмнө очсон байх ёстой юм бөгөөд шалгуулагчид бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсрол эзэшсэн гэрчилгээ, суудлын хувиар гэсэн бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай гэдгийн албаны хүмүүс анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 142