8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Соронзонбаатар: Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хойш нийт 100 машин алдагдсан

2016-06-15 08:14:41

Б.Соронзонбаатар: Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хойш нийт 100 машин алдагдсан

Сүүлийн үед бусдын автомашиныг  хулгайлах тохиолдол их гарч байгаа аж. Иймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг дээр байнга сэрэмжүүлэг хүргэж байгаа. Гэвч иргэд төлөөлөн анхаарахгүй байснаас болж энэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, Өнгөрсөн долоон хоногийн  ажлын өдрүүдэд нийслэлд нийт зургаан иргэн автомашинаа алдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар болон бусад дүүргийн нутаг дэвсгэрт энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээллэж буйгаар, дээрх зургаан автомашины гурвыг нь олж, үлдсэнийг нь эрэн хайх ажиллагаа үргэлжил байгаа аж.  Гэтэл  энэ сарын 13-нд гурван авто машин хулгайд алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал Баянгол дүүргийн 12-р хороо,  “Бичил” угаалгын газраас 07:25-д автомашинаа хулгайд алдсан” гэх мэдээллийг авч шалгахад Баянгол дүүргийн наймдугаар хороонд суух иргэн 31 настай эрэгтэй Б-ийн “lexus RX-450” автомашиныг тус газрын манаач ажилтай Чингэлтэй дүүргийн 15 хороонд суух 25 настай эрэгтэй Д гэгч хулгайлан авч явсныг илрүүлэн, тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн Баянзүрх дүүргийн 11-р хороо, “Хорих ....-р ангийн гадна зогсоолд байсан автомашин 06-р сарын 13-ны 10:00 цагийн үед хулгайд алдагдсан байна” гэсэн мэдээллийг авч шалгахад: Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд суух иргэн 21 настай эрэгтэй Т-гийн “Honda Civic” автомашиныг Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р багт суух 34 настай эрэгтэй Б нь хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Энэхүү автомашин хулгай гэмт гарч байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Өгөөмөр”, “Да хүрээ” гэх мэтчилэн автомашины сэлбэг зардаг захуудын ченжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тухайлбал, тээврийн хэрэгслийн эд ангийг хулгайнх гэдгийг мэдсэн бол зайлшгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэх, хэрвээ мэдэгдэхгүйгээр ашиг олох зорилгоор авсан бол хатуу хариуцлага ногдуулна гэдгийг ойлгуулж гэрээ хийсэн байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Соронзонбаатараас дараах зүйлийг тодрууллаа. 

-Сүүлийн үед автомашины эд ангийг хулгайлах тохиолдол нэлээд их гарч байна. Энэ талаар торуулахгүй юу?

-Приус машины толь хулгайлах тохиолдол их гарч байна.Энэ он гарснаас хойш приусын 300 орчим толь алдагдсан байгаа. Иймээс иргэд автомашин камерын хяналт болон гэрэлтүүлэгтэй газар тавих эсвэл төлбөртэй зогсоолд тавьж байх хэрэгтэй байна. Үүнээс  автомашиныг бүтнээр хулгайлах  гэмт хэрэг нэлээд их гарч байгаа.

Автомашиныг бүтнээр нь хулгайлах хэрэг  нэлээд гарч байгаа гэж байна. Энэ онд автомашин хулгайх гэмт хэрэг хэд гарсан вэ?

-Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хийсэн судалгаагаар 2016 оны мөн үеийг 2015 оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт 0.8 хувиар буурсан. Гэвч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсан. Хулгайлах эд зүйлсийн тоо, чанар өөрчлөгдөж, улам нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, машины эд зүйл алдагддаг байсан бол машин бүтнээрээ алдагдаж байгаа.  Энэ оны  нэгдүгээр сарын 01-нээс хойш нийт 100 машин алдагдсанаас дийлэнх нь “Верна аксент” маркийн солонгос автомашин. Мөн “Экстриал”, “Королла”, “Приус” гэх мэт сэлбэг хэрэгслийг нь зарж борлуулж ашиг олж болохуйц машинууд хулгайд алдагддаг. Одоогоор 60-аад  машиныг олоод байна. Үлдсэн машинуудыг эрэн хайх ажиллагаа хийгдэж байгаа.

-Хулгайчид ямар төрлийн машиныг  хулгайлж байна вэ?

-Хулгайлагдаж байгаа машинуудын 60 гаруй хувь нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “Верна аксент” маркийн автомашин байдаг. Гэмт этгээдүүд машиныг хулгайлаад, таксинд явах, эсвэл өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашиглачихаад бензин нь дуусан, эсвэл эд анги нь эвдэрсэн тохиолдолд шууд байгааа газарт нь хаяад, авч зарж болох бололцоотой эд ангиудыг нь салгаж авч явдаг.Иймээс жолооч нар гэсэн автомашинаа камертай газар байрлуулж байх хэрэгтэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл