8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуулиант бичлэгнийхээ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тайлбар хийлээ

2016-06-15 08:17:36

Дуулиант бичлэгнийхээ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тайлбар хийлээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт олон нийтэд дэлгэж шуугиан тарьсан. Үүний дараахан Б.Алтаншагай, Х.Бат-Ялалт нар Л.Эрдэнэчимэг гишүүнд мөнгийг нь өгөхөөр хэвлэлийнхэнтэй хамт очиход гишүүн авахаас татгалзлаа. Тэрбээр “Та нар реалити шоу хийж байгаа юм уу? Х.Бат-Ялалт бид хоёр олон жилийн өмнөөс биенээ мэднэ. Найз нөхдийн холбоотой. Х.Бат-Ялалт I хорооллоос сонгууль нэр дэвшиж байгаа. Сонгуулийн суртачилгаанд хэрэглэх мөнгө гээд надаас 50 сая төгрөг зээлсэн. Би дансаар нь мөнгө шилжүүлсэн. Чамд баримт чинь байгаа. Баримтаа үзүүл. Яагаад эмэгтэй нэр дэвшигчид рүү ингэж дайрч байгаа юм. Шударгаар өрсөлдөж яагаад яадахгүй байгаа. Ш.Алтаншагай бид хоёр нэг тойрогт нэр дэвшиж байгаа. Намайг буруутгаад Ш.Алтаншагайг сонгож болно. Та нар эмэгтэйчүүдийг улстөрөөс гаргах гэж байгаа бол шударгаар “Улс төрөөс зайл” гээд хэлчих л дээ. Би тэр бичлэгийг мэдэхгүй. Тайлбар хийх боломжгүй, бичлэгээ үзсэн хойно 25 дугаар суваг телевизийн MN мэдээллийн төвд албан ёсоор тайлбар хийнэ” гэв.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гана
Монголын хэдэн мянган эмэгтэйчүүдийг нэрийг барих эрх Эрдэнэчимэг авгайд байхгүй.
2016/06/21 203.91.117.8
Сонгогч
Уянгааг увайгүй гэж байгаа хүмүүс "хулгайд алдчихсан увай"-г нь олж өгч туслаач. Уянгаад ер нь" увай" угаасаа байсан юм уу?УИХ-ын гишүүн хүнд ер нь "увай" хэрэгтэй юу?
2016/06/21 139.5.216.236
сонгогч
Энэ бичлэгтэй холбоотойгоор олон асуудал дэлгэгдэх шинжтэй. Хэний өрөөнд, хэн хэн архидаж, тамхи татаж хууль зөрчсөн бэ?Эрдэнэчимэгээс бусад нь хууль зөрчихөд хамаагүй юу? гэх мэтээр.Үргэлжлэл бий
2016/06/21 139.5.216.236