8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордонд архи ууж, тамхи татаж буй бичлэг алдагдлаа

2016-06-15 08:19:43

“Улстөрчтэй холбоотой нууц бичлэг задлах”-аар сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар мэдээлэл хийлээ.  Энэхүү бичлэг нь  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд архи ууж, тамхи татаж байгаа талаар ноцтой дүрс  бичлэг байлаа. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг архи, тамхины хууль санаачилж, хэрэгжүүлж байсан цаг саяхан.Ард түмний итгэл хүлээн гарч төрд хүчин зүтгэж байгаа эрхэм гишүүн өөрийнхөө санаачилсан хуулийг яаж улан доороо гишгэж байгааг та бичлэгнээс харж байна.

Архи, тамхины хууль хэрэгжиж нэг хэсэг ард иргэдийг торгож хэсэг дуулиан тарьсан. Гэтэл эрхэм гишүүн өөрөө архи тамхи хэрэглэн, үүнийгээ хүний амьдралд байж болно хэмээн тайлбарлаж байгаа олны анхаарлыг татаж байна. Хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа гишүүн  тэр дундээ эмэгтэй гишүүний хувьд энэ үзэгдэл бол монголын төрийг доромжилж байгаа хэрэг. Тэрбээр дүрс бичлэгт  хэлсэн үгээрээ залуусыг архидан согтуурах, тамхи татаж, секс хийх бол байж болно хэмээн  ёс суртахуунгүй зүйлүүдэд уриалан дуудаж байна. Төрийн ордон бол монгол түмний муухай ч харахаас айж, хүндлэн дээдэлж явдаг газар. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувьд энэ бол хүний амьдралд байдаг л зүйл аж. Тэрбээр энэ бичлэгээ олон нийтэд гаргахгүй байхын төлөө 50 сая төгрөг газар дээр нь шилжүүлсэн баримт ч мөн ил болоод байна. Тодруулбал, Ийм бичлэг байгаа талаар гишүүн рүү Х.Бат-Ялалт ярихад тэрбээр “Бичлэгээ цацуулахгүй. Тохиролцъя” гэж гуйж, өчигдөр орой түүний данс руу шууд 50 сая төгрөг шилжүүлжээ.

Хамгийн анхаарал татаж байгаа нь уг бичлэгийг УИХ-ын гишүүн Г.Уянга хийсэн бөгөөд Б.Алтаншагайд “Нэвтрүүлэгтээ оруулж өгөөч”  хэмээн уг бичлэгийг өгсөн аж. Ард түмний итгэлийг хүлээн төрд суугаа эрхэм гишүүн наанаа архи тамхинд харшилтай хэмээн ярьж явдаг ч цаанаа яаж наргиж цэнгэж явдаг жишээг бид харлаа. Архи тамхины хууль санаачилж, ард түмнээ торгоно, эрхэм гишүүн өөрөө  төрийн ордонд шоудаж байгаа нь хэр ёс зүйд нийцэх вэ. 

Энэ хүн  гишүүн болсоныхоо дараа   "Бэнз- S500″ маркын авто машинтай болсноо  твиттэртээ  магтан жиргэж цахим хуудсаар нэг хараалгуулаад авсан. Түүнээс хойш  "Бенз" хочтой болсон  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хатагтай ордонд мини юбка өмсөж ирснээр эрэгтэй гишүүдийнхээ анхаарлыг татаж "sexy girl" хочтой болсон. Гэтэл одоо арай өөр хочтой болхоор боллоо. 

"Авьяас” хүүхдийн ордны багш, сурагчид өнгөрсөн жил  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт "Монголын хүүхдийн төлөө” нэрэмжит шагналаа гардуулж байсан. УИХ –ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилан батлуулсан тамхины хяналтыг чангатгасан хуулийг ийнхүү багш, сурагчид талархан хүлээн авьсан бөгөөд шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Хүүхэд тамхигүй эрүүл, зөв үлгэр дууриал дунд өсөх ёстой” гэж хэлж байсан санагдаж байна. Гэтэл одоо энэ хууль үлгэр болж үлдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл